Телевизийн бүтэц

ТВ-9 телевизийн дэргэд “ТВ зууч 1913” лавлах утас ажиллаж, телевизийн нэвтрүүлгүүд, мэдээлэлтэй холбоотой бүх асуултад хариулт өгдөг бөгөөд өдөр бүр өглөөний 8 цагаас шөнийн 00 цагийн хооронд телевиз радиогийн ая дууны мэндчилгээ, зар, санал хүсэлтийг мөн, тухайн өдөр хурах бурханы номыг даган баясан гэр бүлийн нэрийг авдаг. Бусад лавлагаанд хариулт өгдөг.

     ТВ-9 телевизийн дэргэдэх ФМ 103,6 богино долгионы радиогоор тусгай хөтөлбөр бүхий өөрийн хөгжмийн хөтөлбөр, нэвтрүүлэг, хөгжмийн ертөнцийн мэдээллийн зэрэгцээ ТВ-9 телевизээр нэвтрүүлдэг мэдээллийн хөтөлбөрүүд, 1913 утсанд ирсэн зарын нэвтрүүлэг хөгжим спортын шууд нэвтрүүлэг, шоу арга хэмжээг тус богино долгионы радио эфиртээ давхар цацаж байна.Үүгээрээ бусад ФМ радиогоос ялгагдаж рейтингийн хувьд өндөрт тооцогддог.

     ТВ-9 телевиз 2004 онд интернетээр нэвтрүүлгээ цацаж дэлхийд өөрийн байр суурийг олох үндэс сууриа тавьж эхэлсэн. Монголд болж буй үйл явдлын талаарх мэдээ мэдээлллийг англи хэлээр долоо хоногт нэг удаа нэвтрүүлдэг нь үзэгчдийн хамрах хүрээг тэлж, гадаадад суугаа монголчууд төдийгүй бусад орны иргэдийн хувьд Монголын тухай мэдээллийг үзүүлж, манай оронтой танилцах боломжийг нээж байгаа юм.
Монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг бусад телевизийн эфирийн цагтай харьцуулахад дунджаар ТВ-9 телевиз илүү олон цагаар үзэгчдэд хүрдэг байна.

 
 
Copyright © 2011 TV9.mn all Rights Reserved. Бидний тухай | Хаяг