TV8

Responsive image

Өвөлд нөөцөлж, хав дарсан давсны нөөц хаачив?

2015-04-07

Цас мөсийг хайлуулахаар хав дарсан тусгай бодис хэргээ хийсэнгүй. Учир нь цасгүй өвөлд нөөцөлсөн бодис, цасаар бударсан хаврын өдрүүдэд цацагдаагүй юм. Улмаар замд халтиргаа үүсч, осол гэмтэл гарах эрсдэл өндөр боллоо.  Ингэснээр жил бүр 400-500 гаруй тонн бодисыг нөөцлөх хөрөнгө үхэж байгааг жолооч нар шүүмжилж байна.

 

Уг нь энэ жил урьд жилийг бодвол 160 гаруй тонноор илүү бодисыг нөөцөлсөн. Өвлийн улиралд цас багатай байсан учраас хэрэглэж амжаагүй юм. Гэтэл өнгөрөгч долоо хоногуудад орсон цас нийслэлийн замыг мөсөнд автуулж, иргэд нь халтирч гэмтэн, машинууд нь осол аваарт ихээр өртсөн. Харин энэ үед өнөөх нөөцөлсөн бодис ор сураггүй алга болчихлоо. Хэдэн ТҮК-ийн ажилчид нь мөсөө хусаад байдаг, харин сэвсийсэн цас зам, уулзварыг мөстүүлж, жолооч нарыг бухимдуулж байна. Тиймээс жил бүр төсөвлөдөг цас хайлуулах бодисонд зарцуулсан мөнгө замхарч байгааг шүүмжилж байгаа юм.

Шинээр замын цас үлээх 11 ширхэг тоног төхөөрөмж, цас мөсний цохиур зэргийг бэлтгэжээ. Улмаар  цас хайлуулах бодис цацах 7 “Камаз”, 5 “Бонго” маркийн автомашин, 3 ширхэг “Зил 130” автомашиныг бэлдсэн гэж Нийтийн үйлчилгээний “Уланнбаатар” нэгтгэлээс мэдээллэж байсан. Харин энэ бүхэн цаасан дээр бичигдэж, цастай өдрүүдэд жолооч нар үгээ хэлэн, ар өврөөрөө шүргэлцэн, жолоочийн чадвараараа хотын замыг туулж явна / зургийг NEWS.MN-ээс/.

tv9.mn


Холбоотой мэдээ