TV8

Responsive image

Шарын голын нүүрсийг Солонгос руу экспортолно

2015-06-22

Өмнөд Солонгос руу нүүрс тээвэрлэх туршилт эхэлж, гурван улсыг дамжсан тээвэрлэлтийг эрчимжүүлж байна. Туршилтын тээвэр амжилттай болбол нүүрс худалдах, худалдан авах гэрээг Солонгос, Японы хойд мужтай хийх нөхцөл бүрдэх юм.

Шарын голын баяжуулах үйлдвэр жилдээ 600 мянган тонн нүүрс угаах хүчин чадалтай. Ингээд ойрын хугацаанд хоёр дахь уурхайгаа ашиглалтанд оруулснаар 1,2 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барина. Тиймээс “Шарын гол” ХК болон “Монгол Саммок Ложистикс” компанийн удирдлагууд санамж бичигт гарын үсэг зурж, туршилтын тээвэрлэлтийг эхлүүлж байгаа юм.

Мөн манай улс өмнөд хөрштэй “Транзит тээврийн ерөнхий хэлцэл” хийсэн. Улмаар Хятадын төмөр замыг тодорхой нөхцөлтэйгөөр, мөн тус улсын нэр бүхий боомтуудыг ашиглах эрх нээлттэй болсон юм. Өөрөөр хэлбэл, яг ийм хэлэлцээрийг БНСУ-тай ч байгуулж, тэндхийн Ражин боомтыг ашиглахаар гэрээг үзэглэлээ.

Мөн Орос улстай транзит тээврийн гэрээ байгуулахаар ажлаа эхлүүлсэн. Ингэснээр Ражин руу хүргэх тээврийн зардлаа тохирох бөгөөд ирэх 7-р сард болох УФА-гийн төрийн Тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцээгээ батлах юм. Орос Хятадын хоорондох худалдааны тэнцэл 70 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд эргэлтийг Монголоор дамжуулбал аль аль талдаа ашигтай гэдгийг онцолж байгаа юм.  

tv9.mn


Холбоотой мэдээ