TV8

Responsive image

Тавантолгойн нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэхэд төмөр замын асуудлаа шийдэх ёстой

2015-06-23

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн гэрээг урагшуулах зорилготой ажлын хэсэг ажиллаж, газар дээр нь нөхцөл байдалтай танилцаад ирсэн байна. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн өмнө “Чалко” компанид төлөх өрийг нэн тэргүүнд шийдвэрлэх боломжтойг судалжээ. Гэхдээ нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд манай талаас дэд бүтцийн асуудлаа шийдэх гарц хэрэгтэй байна.

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн агуулахад 2,3 сая тонн нүүрс, хөрс хуулж олборлоход бэлэн хоёр сая тонн нүүрс бэлэн байгааг ажлын хэсгийн ахлагч хэлж байна. Нийт 140 сая ам. долларын үнэлгээ бүхий нүүрсний нөөц нь “Чалко”-гийн 142 сая ам долларын өрийг дарахад хүрэлцэх хэмжээний гэдгийг ч тодотголоо. Энэ оны эхнээс “Эрдэнэс-Тавантолгой”-н орд газраас 31 компани 6,2 сая тонн нүүрс олборлож, 283,6 сая долларын экспорт хийжээ. Тухайлбал, “МАК” компани 1,1 сая тонн, “Энержи ресурс” 696 мянган тонн, “Өсөх зоос” компани 877 мянган тонн бусад жижиг компаниуд 20-100 мянган тонн нүүрс борлуулжээ. Асуудлын гол нь “Эрдэнэс-Тавантолгой” компани нүүрснээ авто замаар тээвэрлэж байгаа нь алдагдал өндөртэй гаргаж байна. Уг нь төмөр замаар тээвэрлэвэл “Тавантолгой” илүү ашигтай ажиллах боломжтой юм байна.

“Эрдэнэс-Тавантолгой”  2,3 сая тонн нүүрс олборлож

111,5 сая долларын борлуулалт хийсэн

 

“МАК” ХХК         

1,1 сая тонн

“Энержи ресурс” ХХК

696 мянган тонн

“Өсөх зоос” ХХК

877 мянган тонн

Бусад

20-100 мянган тонн

 

Харин “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гэрээт “Чалко” компани өдөрт 20 мянган тонн буюу сардаа 400-600 мянган тонн нүүрс авч, 50 хувийг нь өрөндөө суутгаж байгаа юм байна. Харин авто замын тээврээр нүүрс борлуулах нь алдагдал гаргаж 267 км-ийн авто зам нь хүнд даацын зам биш. Зуун тонн ачаа тээвэрлэх ёстой машинууд 70 тонн ачаа тээвэрлэж 17 доллараар нэг тонныг Гашуунсухайт боомт хүртэл тээвэрлэж алдагдал хүлээж байна. Харин төмөр замтай болчихвол нэг тонн тутмыг 7 доллараар тээвэр хийж, 10 доллар хэмнэх боломжтой юм байна.

tv9.mn


Холбоотой мэдээ