TV8

Responsive image

Энэтхэгт архины хордлогоор 100 гаруй хүн амиа алдсан байна

2015-06-24

Урьд нь ийм төрлийн гэмт хэрэг гарч байгаагүй талаар эх сурвалжууд мэдээлсэн. Тодруулбал, Энэтхэгийн Мумбай хотод хортой архи уусан 100 гаруй хүн өөд болжээ. Цагдаагийн албаны ажилтан Дананжай Кулкарнигийн мэдэгдсэнээр амиа алдагсад ижил төрлийн согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амиа алдсан байна. Хэрэг явдалтай холбогдуулж эдгээр хуурамч архийг үйлдвэрлэсэн байж болзошгүй долоон хүнийг баривчилсны дотор хоёр эмэгтэй байжээ. Баривчлагдсан нэг эрэгтэй 10 гаруй жилийн турш ийм хуурамч архи үйлдвэрлэж борлуулж байснаа хүлээсэн байна. Энэтхэгт хортой архи ууж амиа алдах тохиолдол их байдаг нь чанаргүй, хямдхан архи зах зээлд өргөн дэлгэрсэн байдагтай холбоотой аж. Тэр дундаа Мумбай хот ядуус, борчуудаараа Энэтхэгтээ нэгт бичигдэх хот юм. Тус хотын Малад ядуусын дүүргийн оршин суугчид уг хямд архийг ууж хордсон нь батлагдсан байна. Цагдаагийнхан уг чанаргүй архийг борлуулж буй дэлгүүр, хоршоодыг илрүүлэх боломж тааруу гэдгийг мэдэгдээд ийм төрлийн согтууруулах ундаа худалдан авсан иргэдийг хэрэглэхгүй байхыг уриалжээ. Энэтхэг улсад архины хордлогоор өөд бологсод сүүлийн жилүүдэд хэд хэд бүртгэгдсэн. Тухайлбал, 2011 онд баруун Бенгалд 170 гаруй хүн, 2009 оны эхээр Утар Прадеш мужид 30, мөн оны 7-р сард Гужарат мужид 100 хүн хортой архи хэрэглэсний улмаас тус тус өөд болж байжээ.

tv9.mn

 


Холбоотой мэдээ