TV8

Responsive image

“Хадан-Ус” компанийн барилга хамгийн эрсдэлтэй барилгын тоонд оржээ

2015-06-25

Мэргэжлийн хяналтын газраас “Хадан-Ус” компанийн үйл ажиллагаанд шалгалт хийн, удаа дараа шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Өчигдөр дээрх барилгын ажлаас болоод зам цөмөрч, хүнд даацын машин осолдоод байгаа юм.  Ослын улмаас жолооч бэртсэн ч хорооллын дундах замаар үйлчлүүлж байгаа иргэн бүрийн амьд явах эрхийг зөрчсөөр байгаа юм.

 

СХД-ийн 29-р хорооны нутаг дэвсгэрт “Хадан-Ус” компани  16 давхар барилгын гаднах ажлыг хийж дуусган урд талд нь барилгын суурь цутгасан байжээ. Суурийг цутгахдаа туслах замын доогуур газар ухсан нь  дээрх ослын шалтгаан болсон юм. Мөн оршин суугчдын тайлбарлаж байгаагаар 2012 онд тус компани  хүүхдийн тоглоомын талбай, мөсөн гулгуур байсан  газрыг зориулалтыг нь өөрчлөн барилга барихаар зүтгүүлсэн. Үүнд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зөвшөөрлийг нь олгосон байгаа юм. Хууль бус дээр нь хүүхдийн тоглох талбайг булаан байж барьсан барилгын ажил иргэдийн эрүүл мэндэд халдаж, амьд явах эрхийг нь зөрчсөөр байна.

Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Хадан-Ус” компанийн барилгыг хамгийн эрсдэлтэй барилгын тоонд оруулж, удаа дараа шаардлага хүргүүлсэн байгаа юм. Гэвч компанийн зүгээс шөнийн цагаар үйл ажиллагаагаа идэвхжүүлж, оршин суугчид болоод иргэдийн амь насанд халдах үйлдлээ зогсоосонгүй. Улмаар холбогдох байгууллагууд нь хяналт тавьж чадахгүй, аргаа барахдаа тог цахилгааныг хязгаарлахаар болжээ. Гэвч энэ шийдвэр мөн л биеллээ олоогүй учраас өчигдрийн осол гарсан.

Оршин суугчдын зүгээс энэхүү газарт барилга барих ажлыг удаа дараа эсэргүүцэж, хороон засаг дарга болоод дүүргийн удирдлагуудад олон удаа хандсан ч иргэдийн талд шийдвэрлээгүй юм.  Эцэстээ дээрх явдал айдас дагуулсан замыг бий болгож, өнөөдөр зүгээр ажлаа хийгээд явж байсан хүн эрүүл мэндээрээ хохироход хэн ч хариуцлага хүлээхгүй нь. Хүний амь насанд хүрч байж хууль бус барилгын ажлаа зогсоодог зуршил барилгын компаниудын имиж болчихоод байна. Хамгийн гол нь өчигдрийн осолд жолооч өртсөн, цаашид нийтийн тээврээр зорчиж байгаа олон иргэдэд халдахгүй гэх баталгаа ч алга. Амь нас нь баталгаагүй болсон иргэд ямар замаар явах ухаанаа ололгүй байхад, хариуцлагаас зугтаж байгаа барилгын компаниудын үйлдэлд гэмгүй ард золиослогдсоор байх нь ээ.

tv9.mn


Холбоотой мэдээ