TV8

Responsive image

“Чалько”-гийн зээлийн хүү нүүрсний салбарыг хөлдөө чирсээр байна

2015-06-25

Тавантолгойн Зүүн Цанхи “Чалько”-гийн өрөнд баригдан, нүүрсний экспорт зээлийн хүүнд юүлэгдсээр байна. Жилийн өмнө л 140 гаруй сая долларын өр үлдээд байсан ч өнөөдрийн байдлаар зөвхөн хүү нь төлөгдөж, үндсэн зээл төлөх хугацаа хойшлогдсоор байгаа юм.

Манай улс “Чалько”-д 100 гаруй сая долларын өртэй хэдэн жил дамнаж байна. Тавантолгойн Зүүн Цанхиас нүүрс экспортлоод байдаг ч үндсэн төлбөрөө дийлэхгүй, хүүнд нь зориулагдсан тээвэрлэлт нүүрсний салбарыг хөлдөө чирсээр...  Хилээр гаргаж байгаа нүүрс нь “Чалько”-г чиглэдэг ч энэ нь үндсэн төлбөрийнхөө хэмжээнд сачий хүрэхгүй учраас өдөр хоногийг аргацаан, хүүгээс хүү дамжин нүүрсний салбарын ирээдүйг хөтөлсөөр байна. Тавантолгойгоо барьцаалан зээлсэн мөнгөө төлөх боломжгүй учраас “Чалько” хэмээх ломбарданд хүү төлөн, ханшийн уналттай өдрүүдийг өнгөрүүлж байна. Үүнийг салбарын сайд нь баталлаа.

“Чалько”-д тавьсан 350 сая долларын өрийг “Эрдэнэс-Тавантолгой” компани дангаараа үүрч ирсэн. Мөн дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ 30 гаруй хувиар унаж, нүүрсний компаниуд үйлдвэрлэлээ зогсоож байхад “Эрдэнэс-Тавантолгой” ХК компани борлуулалтаа 2.9 дахин нэмэгдүүлсэн юм. Гэхдээ энэхүү үзүүлэлт улс орны ашиг бус, “Чалько”-гийн халаас руу орж байна.

Ийнхүү “Чалько” хэмээх хана нүүрсний салбарыг таглаж, өөрөөс бусад худалдагчдыг хумьж, шахаанд оруулсаар байна. Өрөөс өр дамжсан Тавантолгой төрийн эрхэм түшээдийн  сонгуулийн золиос болж, ашиглагдсаар байх нь ээ. 

tv9.mn

 

 


Холбоотой мэдээ