TV8

Responsive image

Хүүхдийн хуурай сүүг БНХАУ-д хориглоно

2015-06-25

Хүүхдийн хуурай сүүг БНХАУ-д хориглож магадгүй болоод байна. БНХАУ-ын Хүнсний аюулгүй байдлын хяналтын газраас Шаньси  мужийн хүүхдийн хуурай сүү үйлдвэрлэгч гурван компанийг бүтээгдэхүүнээ эргүүлэн татах үүрэг өгсөн талаар “Синьхуа” агентлаг мэдээлжээ. “Shaanxi Guanshan Dairy”, “Xian Guanshan Dairy”, “Shengtang Industry” гэх гурван компанийн хуурай сүүнүүдэд натрит буюу азотын хүчлийн давсыг байвал зохих хэмжээнээс нь хэтрүүлснийг тогтоосон байна. Хэдийгээр хүүхдийн эрүүл мэндэд аюул учруулсан тохиолдол хараахан гараагүй ч хууль зөрчсөн дээрх үйлдвэрүүдэд арга хэмжээ авах чиглэлийг мужийн эрх баригчдад өгчээ. 2008 онд зургаан хүүхдийн аминд хүрч, 300 гаруй мянган хүүхдийг өвчлүүлсэн меламинтай сүүний дуулианаас хойш Хятадад энэ салбарын хяналтыг эрс чангатгасан байна. Жишээ нь ОХУ-д Хятад улсад үйлдвэрлэж байгаа хуурай сүүнээс хүүхэд эндсэн мэдээлэл хятадын болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд байна. Хятадаас хүнсний бүтээгдэхүүн худалдан авдаг хэд хэдэн орны ариун цэвэр-тахал судлалын байгууллага үйл явцыг анхааралтай ажиглаж байна. Хуурай сүүнээс хүүхэд эндсэн тохиолдол хараахан бүртгэгдээгүй ч, Орос улс дээрх орны тоонд багтаж байна. Хятад улсад үйлдвэрлэсэн хүүхдэд зориулсан хуурай сүүг бусад оронд экспортолж байгаагүй аж. Уг бүтээгдэхүүнийг хууль бусаар оруулсан байж болох талтай. Үүнтэй холбогдуулан Роспотребнадзор бүс нутгийн байгууллага, гаалийн байгууллагад ОХУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар аюултай бүтээгдэхүүн оруулахаас сэргийлэх арга хэмжээ авахыг үүрэг болгов. Нөхцөл байдал үнэхээр онц түгшээж байна. Хятад улсын нутаг дэвсгэрт шээсний чулууны өвчний 13 мянга орчим тохиолдол бүртгэгдэж, дөнгөж төрсөн болон 3 хүртлэх насны 4 хүүхэд нас баржээ. Энэ бүх тохиолдолд хятадад үйлдвэрлэсэн хүүхдийн хуурай сүү хэрэглэсэн аж. Хятадын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар уг бүтээгдэхүүн будагч бодист ашигладаг меламин, химийн бодист муудсан байна. Сүүн бүтээгдэхүүнтэй холбоотой шуугиан Хятад улсад үргэлжилсээр байна. Зах зээлийн энэ хэсэгт ажилладаг гурван том компанийн бүтээгдэхүүн меламин агуулж байгааг шалгалтаар тогтоожээ. БНХАУ-ын дарга Ху Зиньтао олон хүүхэд өвдсөнтэй холбогдуулан хятадын түшмэд муу ажиллаж байгааг саяхан шүүмжилсэн юм. Хятадын төрийн тэргүүн болсон үйл явдалд дүгнэлт хийхийг түшмэд, албан хаагчиддаа уриалсан байна. Зарим удирдагч ард түмэнд тулгарсан бэрхшээлд зохих ёсоор анхаарал хандуулдаггүй, хүн амын аюулгүй байдлыг хангах асуудлыг зохих ёсоор шийдвэрлэхгүй байгааг болсон үйл явдал харууллаа хэмээн Ху Зиньтао хэлжээ. Өнөөгийн байдлаар Хятад улс сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи, зохих стандартад нийцэж байгаа эсэхийг шалгах кампанит аяныг улс даяар өрнүүлээд амжсан.

tv9.mn


Холбоотой мэдээ