TV8

Responsive image

Буриадад Чингис хааны хөшөөг барихаар болжээ

2015-06-25

Буриадын Баргуужин дацан хийдийн нутаг дэвсгэрт Чингис хааны ээж Өүлэний хөшөө бий. ОХУ-ын “news.ru” сайтад бичсэнээр нутгийн удирдлагууд тус газар Чингис хааны хөшөөг шинээр барих шийдвэр гаргаснаа зарлалаа. Мягмар гарагт орон нутгийн засаг захиргааны танилцуулсан эхний төлөвлөгөөгөөр Баргуужин дацангийн хамба Цэдэнов Намжилов Чингис хааны хөшөөг барих хандив цуглуулж эхэлсэн гэжээ. Өүлэн эхийн хөшөөг Сибирь рүү шилжүүлж, оронд нь Чингис хааны хөшөөг барих нь оновчтой шийдвэр гэж Намжилов хамба мэдэгджээ. Домогт өгүүлснээр Өүлэн ижий амьд сэрүүн байхдаа Баргуужингийн хөндийд, хүүхдүүдээ авч ирсэн гэгддэг. Тиймээс энэ газар Баргуужингийн хөндийд суусан Өүлэн эхийн дурсгалыг хүндэтгэж хөшөө босгох шийдвэрийг Буриадын удирдлагууд XX зууны дунд үед гаргаж байжээ.   Мөн зарим түүхэнд Чингис хаан 1212 онд эхийнхээ өвөг дээдсийн нутагт очиж, хоёр ч газрыг дархалсан гэдэг. Түүний нэг нь конус хэлбэрийн үхэр чулуу гэгддэг хадан хясаа бий. Энэхүү “Овоот чулуу” гэгдэх хясаа 15-18 метр өндөр бөгөөд уулархаг газар байрладаг аж. Чингис хаан Өүлэн эхийг өөд болсны дараа энэ газар хүндэтгэл, дурсгалын газар байгуулж байжээ. Харин нөгөөх нь “Их хааны ижий” хэмээх уйгаржин монгол бичгээр сийлбэрлэгдсэн хөшөө байсан. Гэхдээ тэр хөшөөг 1906 онд Монгол-Оросын төмөр зам баригдах үед эвдэн сүйтгэсэн түүхтэй билээ.

tv9.mn


Холбоотой мэдээ