TV8

Responsive image

ШУТИС-ийн магиструуд эрдмийн баяраа Харвардын жишгээр хийлээ

2015-06-26

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Азийн манлайлагчдын чуулга уулзалт” энэ сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод болох гэж байна. Энэхүү  уулзалтыг угтан энэ хавар ШУТИС-ийг төгсөж буй 440 магистр эрдмийн баяраа Харвардын жишгээр анх удаа хийж байна.

Манай улсын инженер, техникийн мэргэжилтнүүдийн зонхилох хувийг бэлтгэдэг ШУТИС-ийн энэ удаагийн магистрын төгсөлтийн  үйл ажиллагаа  дэлхийн нэр хүндтэй их сургуулиудын жишгээр өргөн хүрээтэй, өвөрмөц шинэлэг хэв маягаар зохион байгуулагдаж байна. Ёслолын ажиллагааны хүрээнд төгсөгчид анх удаа төрийн болон сургуулийнхаа тугийг заллаа.

ШУТИС-ийн хувьд 2014-2015 онд  Япон улстай хамтран 1000 инженер бэлтгэх ажиллагааг эхлүүлж дэлхийн нэр хүнд бүхий Массачусетийн технологийн сургуультай хамтран судалгаа хөгжлийг бий болгох зэрэг олон ажлыг зохион байгуулсан. Энэ нь үр өгөөжтэй ажил байсныг онцоллоо.

tv9.mn


Холбоотой мэдээ