TV8

Responsive image

Шээс задгайрах өвчин гурван эмэгтэй тутмын нэгд тохиолдох болжээ

2015-06-26

Төрсний дараа эмэгтэйчүүд шээс задгайрах өвчнөөр өвчлөх тохиолдол түгээмэл байна. Ингэхдээ төрсөн гурван эмэгтэй тутмын нэгд дээрх эмгэг илрэх болжээ.

Стрессээс үүдэлтэй эмгэг эмэгтэйчүүдийн дунд тохиолдохдоо хотод 78,1, хөдөөд 21,9 хувьтай байгаа юм. Улаанбаатарт амьдарч байгаа эмэгтэйчүүдийн дунд дээрх эмгэг түгээмэл тархсан ч нууц байдалтай байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд шээс задгайрлын үед эмчид хандаж зөвлөгөө авахаас ичиж зовдог. Улмаар үр дүнд нь мэргэжлийн эмчид үзүүлэн эмчилгээ хийлгээд хэвийн амьдралдаа эргэн орохын оронд эмгэгээ нуух гэж ажлаа орхих, найз нөхдөөсөө бэргэх зэргээр амьдралаа бүхэлд нь өөрчлөхөд хүрдэг байгаа юм.

Тиймээс энэхүү өвчнийг нуухын оронд эмчид хандан эмчлүүлэх шаардлага байгаа юм. Төрсний дараа дээрх эмгэг ихээр илэрч байна.

tv9.mn


Холбоотой мэдээ