TV8

Responsive image

Эмэгтэй эрдэмтэн, инженерүүд чуулж байна

2015-06-26

Манай улсад анх удаа Ази номхон далайн орны эмэгтэй эрдэмтэн, инженерүүдийн чуулга уулзалт зохион байгуулагдаж байна. Даяарчлагдаж байгаа дэлхийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо жил ирэх бүр өссөөр байгаа юм. Ялангуяа инновацийн салбарт тэдний оролцоог идэвхжүүлэхийн тулд олон улсын чуулганыг зохион байгуулж байна.

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, улс орноо хөгжүүлэх гарцыг зүүн ази, номхон далайн орнуудын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтаар хэлэлцэж байна. Эхний ээлжинд инновацийн салбарт эмэгтэйчүүдийг татаж, тэдний хөдөлмөрийг үнэлж, олон улсын түвшинд хүргэх юм. Улмаар өөрсдийн бүтээлээрээ дамжуулан эх орноо хөгжүүлэхийг зорьж байна.

“Боловсролын шинэчлэл ба инноваци” сэдвийн дор энэ сарын 25-27-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.  Хуралд Ази номхон далайн 60 гаруй гишүүн орны инженер, эрдэмтэд оролцоно. Мөн монгол улсын нэр хүндтэй эрдэмтэн, мэргэжилтнүүдээс гадна Стэнфорд, Харвард, Массачусатсын технологийн их сургууль зэрэг дэлхийн тэргүүний их сургуулийн профессорууд оролцож судалгаа, туршлага, санал бодлоо хуваалцах юм.

Хамгийн гол нь инновацид чиглэсэн боловсролыг хөгжүүлж, эмэгтэйчүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх юм.

tv9.mn


Холбоотой мэдээ