TV8

Responsive image

Он гарснаар үйлдвэрлэлийн ослоор 8 хүн амь насаа алдаж, 80 гаруй хүн гэмтжээ

2015-07-01

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн шинэчлэл, хэрэгжилт” сэдэвт бүсчилсэн сургалт Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд  боллоо

Хөдөлмөрийн сайдын санаачилгаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэрхэн хангах асуудлаар нийгмийн түншлэгч талуудын хамтарсан арга хэмжээ болгон үндэсний хэмжээнд анх удаа хийж буй энэхүү сургалтанд Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн  аюулгүй байдал эрүүл ахуйн салбар зөвлөлийнхөн болон аж ахуйн нэгж байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнууд, Үйлдвэрчний эвлэлийн байгууллага, ажил олгогчийн төлөөлөл  нийт 90 гаруй хүн оролцсон  байна. Монгол Улс 2008 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бие даасан хуультай болохоос өмнө  “Хөдөлмөрийн тухай хууль”-иар энэ чиглэлийн эрх зүйн асуудлыг зохицуулдаг байжээ.

Зөвхөн энэ оны эхний дөрвөн сарын байдлаар манай улсад үйлдвэрлэлийн ослын 81 тохиолдол бүртгэгдэж, 84 хүн осолд өртөж, найман хүн ослын улмаас амь насаа алджээ. Уул уурхайн салбарт гарсан 13 осол улсын хэмжээний ослын 16 хувийг эзэлжээ. Тиймээс хууль тогтоомжийг боловсронгуй болгох, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас амь нас, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд олгох нөхөн төлбөр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах чиглэлийн хэд хэдэн дорвитой өөрчлөлтийг хуульд оруулж өгсөн байна.

tv9.mn


Холбоотой мэдээ