TV8

Responsive image

Төслийн үр дүнд 1500 залуу гэр бүл байртай болсон байна

2015-07-03

“Хотол эхлэл” сан бэлэн мөнгөний боломжгүй иргэдэд зөвхөн барилгын материалын үнээ төлөөд хувийн байшинтай болох боломжийг олгож байна. Энэхүү төрийн бус байгууллага нь дундаж орлоготой гэр хорооллын иргэдийг дэмжих зорилготой, ашгийн бус учраас эхлээд урьдчилгаа 20-30 хувиа төлөөд үлдсэнийг нь гурван жилийн дотор ямар ч хүүгүй төлөх боломжийг бүрдүүлжээ.

1998 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй энэхүү төрийн бус байгууллагын хамт олон өнөөдрийг хүртэл УБ хот болон 6 аймгийн нийт 1500 өрхийг шинэ  байшинтай болгож, 800 айлын хуучин  байшинг засварлаж өгчээ. Хамгийн гол нь  ашиг орлогын төлөө биш, гэр хорооллын иргэд, тэр дундаа  залуу гэр бүлийг дэмжих зорилготой. Тодруулбал  зөвхөн барилгын материалын үнийг төлөөд 4-5 долоо хоногийн дотор тохилог  байшинтай болох боломжтой. Байшин бариулахыг хүссэн  иргэд эхний ээлжинд нийт үнийн дүнгийн  20-30 хувийг урьдчилгаанд  төлөөд үлдсэнийг нь гурван жилийн дотор ямар ч хүүгүй төлөх юм. Энэ зуны эхний бүтээн байгуулалт болох байшинг   14 сая төгрөгийн өртөг бүхий  материалаар барьж  байна.

Хүмүүнлэгийн ажилд сайн дурын байгууллага, хувь хүмүүс  барилга барьсны хөлс авахгүйгээр оролцдог энэ удаа  Монгол улсад суугаа  Швейцарын ерөнхий консул нь өөрөө,  ажилтнуудынхаа хамт сайн дураараа  барилгын ажилд   туслалцаж байна.

Байшин бариулах хүсэлт маш их ирдэг гэхдээ иргэн бүрт хүрч үйлчлэх  төсөв  мөнгө  байхгүй  учир тус   байгууллагын зүгээс тавьсан шаардлагыг харгалзан үзсэнээр эцсийн  сонгон шалгаруулалтыг хийж шийднэ. Хамгийн гол нь захиалагч нь гэр бүлтэй, эхнэр нөхөр хоёулаа тогтвортой ажлын байр, боломжийн  цалинтай, газрын гэрчилгээ нь өөрийн нэр дээр нь байх хэрэгтэй юм байна. Мөн харьяа хороо, дүүргийн тодорхойлолт зэргийг ч харгалзан үздэг. Харин үнийн хувьд барилгын материалын чанараас хамааран харилцан адилгүй байдаг ч иргэн өөрөө сонгох боломжтой гэдгээрээ онцлогтой  юм байна.

tv9.mn

 


Холбоотой мэдээ