TV8

Responsive image

Пакистанд галт тэрэгний ноцтой осол гарлаа

2015-07-03

Пакистан улсад галт тэрэг замаасаа гарсны улмаас 12 хүн амиа алджээ. Галт тэргэнд армийнхан зорчиж явсан бөгөөд амиа алдагсад бүгд цэргүүд байсан гэнэ. Хэт хурдтай явж байсан галт тэрэг хуучирч муудсан жижиг гүүрэн дээр гарах үед хоолойн бэхэлгээ задарч галт тэрэг замын хажуу руу унажээ.  Армийнхны мэдэгдсэнээр осол Пунжаб мужийн Визарабад хотын ойролцоо гүүрэн дээр болсон байна. Шинжээчид гүүр нурсан эхний шалтгааныг засвар хийгдээгүй удсанаас болсон гэж тайлбарлажээ.

Энэхүү гүүрийг Их Британийн колонийн үед барьснаас хойш нэг ч удаа  бэхэлгээ хийгээгүй байна. Галт тэрэг осолдсоны дараа цэргүүдийг яаралтай буулгаж, төмөр замын зорчих хэсгийг чөлөөлсөн гэнэ. Эх сурвалжийн мэдэгдсэнээр энэ төмөр замаар долоо хоногт хэдэн зуун цэргийн алба хаагчийг зөөвөрлөдөг аж. Ямартай ч сүүлийн жилүүдэд урьд хойч үед болж байгаагүй галт тэрэгний аймшигт ослууд ээлж дараалан болсоор байгаа. Тэгвэл өчигдөр Пакистанд галт тэрэгний ноцтой осол гарч 12 хүн амиа алдсан байна.

tv9.mn


Холбоотой мэдээ