TV8

Responsive image

“VolksWagen”-ий үйлдвэрт робот хүн алжээ

2015-07-03

Германы “Volkswagen” компанийн үйлдвэрт угсрагч робот 22 настай эрийн аминд хүрсэн явдал гарчээ. Хэрэг өнгөрсөн даваа гарагт Франкфурт хотоос 100 км-ийн зайд орших VW-ийн угсрах үйлдвэрт болсон гэнэ. Ажилтан металл хавтан чиглүүлэгч роботын урдуур орсноор түүнийг маш хурдтай шүүрэн авч хэсэгчлэн амийг нь хөнөөсөн тухай VW-ий менежер баталсан байна.  Тэрбээр ослын эхний дүгнэлтийг “Хүний алдаатай үйлдэл гэхээсээ угсрах үйл явцад төрөл бүрийн ажлуудыг хийж гүйцэтгэхэд програмчлагдсан робот илүү буруутай гэдгийг харуулж байна” хэмээн өгүүлжээ. VW-ий менежер Хилвиг өөр ийм хэрэг гарсан гэж мэдээлсэн боловч сая гарсан хэргийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Германы “DPA” мэдээллийн агентлагт өгүүлснээр прокурор энэ хэрэгт хэнийг буруутган шалгах нь сонирхолтой байгаа талаар өгүүлжээ. Ямартай ч “VolksWagen”-ий үйлдвэрт робот хүн алсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсээр байна. Хэргийг хяналтын камер баталгаажуулсан бөгөөд хаана ямар алдаа гарсны улмаас ийнхүү ажилтан амиа алдсан болохыг олж тогтоохын тулд нарийн мөрдлөгө явуулж байгаа аж.

tv9.mn


Холбоотой мэдээ