TV8

Responsive image

Тусгай олимпийн наадамд оролцох баг тамирчдыг гаргаж өглөө

2015-07-03

Энэ сарын 25-наас ирэх сарын 2-ныг хүртэл АНУ-ын Лос Анжелес хотноо  тусгай олимпийн наадам болно.Тус наадамд оролцох монголын баг тамирчдыг гаргаж өгөх ёслолын үйл ажиллагаа төрийн ордонд боллоо. Энэхүү наадамд дэлхийн 177 орны 700 гаруй тамирчид,  300 гаруй дасгалжуулагчид, 30 мянга гаруй сайн дурынхан оролцдог юм.

Тусгай олимпийн зуны наадамд манай улсаас 16 тамирчин оролцоно.Тус наадамд оролцох тамирчдыг өнгөрсөн жилээс эхлэн шалгаруулан, оюуны бэрхшээлтэй мянга мянган хүүхэд залуучуудад амьдрах итгэл найдвар бэлэглэх болсноор  монголын тусгай олимпийн хороо ТББ нь 2 дахь жилтэйгээ золгож байна.

Тусгай олимпийн анхдугаар үндэсний хэмжээний наадам 2014 оны 10-р сараас эхлэн жүдо, ширээний теннис, хөнгөн атлетикийн төрлүүдэд болж, 200 гаруй тамирчдаас шилдэг 16 тамирчинг шалгаруулан авсан юм. Шилдэг 16-д багтсан эдгээр тамирчид 177 орны 700 гаруй тамирчидтай эх орноо төлөөлөн өрсөлдөхөд  бэлэн болжээ.

АНУ-ын Лос Анжелес хотноо болох тусгай олимпийн наадамд манай улсаас 16 тамирчин спортын 4 төрөлд оролцоно.Тамирдыг монголын тусгай олимпийн хороо ТББ, Эрүүл мэнд, спортын яам дэмжин ажиллаж байгаа ч, тамирчид өөрсдөө зардал мөнгөө гарган явж байгаа юм.

tv9.mn


Холбоотой мэдээ