TV8

Responsive image

Хубилай хааны мөнгөн зоос худалдаанд гарлаа

2015-07-06

1971 оноос зоос хийж ирсэн манай улс Хубилай хааны мэндэлсэн 800 жилийн ойн хүрээнд мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа. Зоос сонирхогчиддоо зориулсан энэхүү зоосыг 2500 хувиар хэвлэн, иргэдийн хүртээл болгоод байна.

Зоосон дээр их хаадын дүрийг мөнхөлж, зоос сонирхогчдын цуглууллагыг нэмэгдүүлж байгаа энэхүү Хубилай хааны мөнгөн зоосыг 70 гаруй мянган төгрөгийн өртгөөр хийсэн байна. Ингэхдээ 3D шийдлээр бүтээж, зоос бүрийн үнийг 125 мянган төгрөгөөр үнэлсэн юм. Урьд нь Чингис хааны алт, мөнгөн зоос, Өгөөдэй хааны алтан зоосыг бага хувиар гаргаж байсан бол энэ жил Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тохиолдуулан мөнгөн зоосыг гаргаад байна.

Манай улсад их хаадын зоосноос гадна 2008 оны Бээжингийн олимпод оролцож гавьяа байгуулсан таван тамирчны зоос, байгалийн сэдэвт зоосны цуглуулгыг ч гаргасан байдаг. Хамгийн том нь гурван кг жинтэй гахай жилд зориулсан мөнгөн зоос байдаг бол хамгийн бага нь 0,5 г жинтэй алтан зоос байдаг байна.

Үе үеийн түүхийн эх сурвалж болдог зоос сонирхогчид сүүлийн жилүүдэд ихээр нэмэгдэж, орчин үеийн дэвшилтэд технологийг даган хөгжсөөр байна. 

tv9.mn


Холбоотой мэдээ