TV8

Responsive image

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бэлтгэл ажил хангагдаж байна

2015-07-06

Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын засвар, тохижилтын ажилд 70 сая төгрөгийг төсөвлөж, ажлын явц дуусах шатандаа орж байна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн дэх ашигладаггүй ариун цэврийн өрөөнүүдийг засварлаж, 200 гаруй хогийн савыг байршуулахаар төлөвлөжээ.  

Зургадугаар сараас эхэлсэн наадмын бэлтгэл ажил шувтарч, наадамчин олны Төв цэнгэлдэх хүрээлэн өнгө зүс нэмээд байна. Иргэдийн тухтай байдлыг хангахад онцгойлон анхаарах ажилд дөрвөн дүүрэг, нэг нэгтгэлийн 100 гаруй хүн баярын өдрүүд цэвэр орчныг бүрдүүлэхээр ажиллана. Ингэхдээ дүүрэг бүрт хэсэг газрыг өгч, хариуцлагатай ажиллахыг үүрэгдсэн юм. Мөн ариун цэврийн өрөөний асуудал сөхөгддөг. Тиймээс био нолиудыг суурилуулж, нийтдээ 90 орчим нолийг байгуулах юм.

 

Өнгөрөгч жилүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоо худгийн тохижилтын ажилд 100 гаруй сая төгрөгийг зарцуулж байсан бол энэ жил 70 гаруй сая төгрөг болж буурсан учраас тоотой хэдхэн засварыг хийсэн юм.

 

Ийнхүү хог, тохижилтын ажилтай зэрэгцэн үйлчилгээ үзүүлэх 850 гаруй аж ахуйн нэгж газ ашиглах асуудал анхаарлын төвд байгаа юм. Тиймээс тусгай сургалт зохион байгуулж, хяналттай ажиллана гэдгийг хэллээ.

Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын бэлтгэл бүсээ чангалсан жилүүдэд цомхон хуваарилагдаж, үүнийгээ дагаад хийх засварын ажлууд ч бага байгаа юм. Хамгийн гол нь олон хүн бужигнасан газруудад хогийн сав, био нолийн асуудлыг эхний ээлжинд шийдвэрлээд байна.

tv9.mn

 


Холбоотой мэдээ