TV8

Responsive image

“Хавдрын эсрэг үндэсний аян” амжилттай хэрэгжиж дууслаа

2015-07-07

Дэлхий дахинд жил бүр 12 сая хүн хорт хавдартай гэж оношлогддог. Харин эдгээрийн ихэнх нь буюу 4 хүний гурав нь хожуу үедээ оношлуулдгаас болж жилдээ 7,6 хүн нас бардаг. Тиймээс энэ тулгамдсан асуудлыг шийдэх анхан шатны алхам нь “Хавдрын эсрэг үндэсний аян” байсан юм. Аян 5 сараас эхлэн амжилттай хэрэгжиж хаалтаа хийж ажлын үр дүнгээ хэлэлцлээ.

Хорт хавдрын өвчлөл нас баралт дэлхий дахинд жилээс жилд өсөн нэмэгдсээр байгаа юм. Үүнтэй адил манай улсад ч хорт хавдраар өвчлөх хүний тоо өссөөр байна. Тухайлбал Монгол Улсад дунджаар жилд 4200 орчим хорт хавдар шинээр оношлогдож байгаа бөгөөд 3000 орчим хүн хорт хавдрын улмаас нас барж байна. Өөрөөр хэлбэл нийт хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан нь хорт хавдар болж байгаа юм. Иймээс  хүн ардад хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх, эрт оношлохын ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг сүүлийн 2 жил дараалан хэрэгжүүлж ирсний энэ жилийн аян амжилттай хэрэгжиж дууслаа.

Шинээр оношлогдсон хорт хавдрын 75 хувь нь төгс эмчилгээгүй буюу хавдрын эцсийн шат болох гурав, дөрөвдүгээр үедээ орсон хойно эмнэлэгт хандаж байгааг мэргэжлийн эмч нар анхааруулдаг. Түүнчлэн насжилттай холбоотой хорт хавдрын өвчлөл нэмэгдэх хандлагатай болж байгааг анхааруулж байна. Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байгаа хорт хавдартай тэмцэхэд хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрсдэлт бүлгийг үзлэгт хамруулах, эрт илрүүлэх, хорт хавдар үүсгэгч халдвараас сэргийлэх тухай хүн амын мэдлэгийг дээшлүүлэх зэрэг нь ихээхэн ач холбогдолтой юм.

tv9.mn


Холбоотой мэдээ