TV8

Responsive image

Наадмын тасалбарт иргэд хонож дугаарлаж байна

2015-07-07

Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын ёслолын ажиллагаа, бөхийн барилдаан үзэх тасалбарыг худалдаалж эхэллээ. Тасалбарыг Бөхийн өргөө, СТӨ-ний билетийн кассаар борлуулж байна. Жил бүр баяр наадмын тасалбарт дугаарласан иргэд хонон өнжин урт дараалал үүсгэдэг.  Бөхийн өргөөнд 10 цаг 30 минутын үед очиход 10 цагт нээх ёстой байсан касс ажиллаж эхлээгүй байсан юм. Билет нь зарагдаж эхлээ ч үгүй байхад уртаас урт дараалалд хүүхэд хөгшид гэлтгүй зогсож байсан юм.

Энэ жилийн наадмын тасалбарын тухайд саравчтай хэсэгт суух тасалбар 24 мянган төгрөг, наран талдаа суух суудлын тасалбар 16 мянган төгрөг байна жил бүр гардаг нэг асуудал нь шагийн билет. Харин үүнтэй холбоотойгоор зохицуулах гарц нь нэг хүнд дөрвөн ширхгээс илүү тасалбар худалдаалахгүй байх шийдвэр гаргажээ. Гэсэн ч энэ нь шагийн билетийг таслан зогсоож чадахгүй.  Жишээ нь л нэг хүн найз нөхөд, хамаатан садныхаа таван хүнийг зогсоож 4 билет авлаа гэхэд 20 билет авах жишээтэй. Энэ мэт баяр наадмаар наадамлах иргэдийн хувьд багагүй хүндрэл зардал дагуулах болоод байна.

tv9.mn


Холбоотой мэдээ