TV8

Responsive image

Ц.Элбэгдорж: Элчин сайдууд сайн ажиллах нь хүнээсээ л шалтгаалж байна

2015-07-08

Монгол улсаас гадаад орнуудад сууж байгаа элчин сайдууд, ерөнхий консулууд Улаанбаатар хотод цугларч, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөгөөнд оролцож байна. Энэ үеэр элчин сайдуудыг Монгол улсын ерөнхийлөгч болон УИХ-ын дарга нар хүлээн авч уулзлаа.

Монгол улсын гадаад харилцаанд дэвшил гарч байгааг улсын Ерөнхийлөгч элчин сайдуудтай уулзах үеэр онцоллоо. Тодруулж хэлбэл, сүүлийн хэдхэн сарын хугацаанд хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлал, гуравдагч хөршүүдийн улс төрийн айлчлал Монгол улсад болж, нийгэм, эдийн засаг, бусад ач холбогдолтой салбарт найрсаг хөршүүдтэй хамтран ажиллаж байгаа нь монголын гадаад харилцааг шинэ сайн түвшинд хүргэж байгааг гадаадад эх орноо төлөөлөн ажиллаж байгаа элчин сайдуудад хэллээ.

Ялангуяа гааль, худалдааны асуудал дээр учирдаг хүндрэлүүдийг арилгах, дэд бүтэц, эдийн засгийн хамтын ажиллагааны ерөнхий зарчмыг тохирох зэрэг үйл ажиллагаа, гэрээ хэлэлцээрүүд хөрш орнуудтай ид явагдаж байна. Эндээс сайн үр дүн гарна гэдгээ төрийн тэргүүн илэрхийлсэн. Мөн гадаад оронд эх нутгаа төлөөлөн суугаа элчин сайдууд сайн ажиллах нь зөвхөн мэдлэг боловсролоос илүү хувь хүнээсээ шалтгаалж байгааг онцолсон юм.

tv9.mn


Холбоотой мэдээ