TV8

Responsive image

Ямар ч гэмт хэрэг хийсэн хүн хохирлоо л барагдуулсан бол ялын хэмжээ багасна

2015-07-08

Хууль зүйн байнгын хороо “Эрүүгийн тухай хууль”-ийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Хууль зүйн байнгын хорооноос гарах мэдэгдлээ хүргүүлээд байсан гишүүд Хууль зүйн байнгын хорооноос зургаан зүйл бүхий тодруулга авсан юм.

Тэгвэл өнөөдөр Хууль зүйн байнгын хороо ирц хангалтгүйгээр хурал эхэлж, эрүүгийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хэдийгээр байнгын хорооноос гарч байгаа гишүүд хуулийн хэлэлцүүлэг хийхийг хойшлуулах санал гаргасан ч гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн юм.

“Эрүүгийн тухай хууль”-д хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага, зорчих эрхийг хязгаарлах ялыг шинээр оруулж байгаа. Шинэ ялын төрөл нь хэрэгтэнг нийгмээс тусгаарлахгүй, тусад нь албадлагын орчинд оруулахгүй, гэхдээ цээрлэлийг амсуулах гэдэг үүднээс гэрийн хорио буюу ОХУ-д эрх чөлөөг нь хязгаарлах харин Монголд зорчих эрхийг хязгаарлах ял оруулж ирсэн байна.

Мөн эрүүгийн хуульд оруулсан бодлогын нэг томоохон шинэтгэл хэрэгтэн хор уршгаа арилгасан тохиолдолд бусад улсын сайн аргыг ашиглаж ялын хэмжээг багасгадаг байхаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, аль аль талдаа ашиггүй байсан энэ зүйл заалтыг монголчууд өнгөрсөн хугацаанд хэрэглэж байсан. Тэгвэл эрүүгийн хуулийн төсөлд  ямар ч төрлийн гэмт хэрэг хийсэн гэхдээ хохирлоо арилгасан л бол эрүүгийн хариуцлагыг хөнгөлөхөөр заасан байна.

tv9.mn


Холбоотой мэдээ