TV8

Responsive image

Д.Мөнхжаргал: Цагдаа нар зохион байгуулалттай гэмт хэргийг өөрсдөө үйлддэг

2015-07-08

Өс хонзонгийн сэдлээр өөрийн дотны найз Э-г зургаан удаа буудаж амь насыг нь  хохироосон хэрэгт буруутгагдсан А.Мэндбаярт гурван шатны  шүүхийн шийдвэрээр   25 жилийн хорих ялыг  оноосон байдаг. Тэгвэл хүүгээ  алдсан хохирогчийн аав шүүхийн шийдвэрт гомдолтой яваагаа мэдэгдэж Монголын цагдаа нар хар зах шиг ажиллаж, шүүгчид  мөнгөөр тохиролцож байна гэж  мэдээллээ.

Хэргийг сөхвөл Мэндбаяр нь 2013 оны 10-р сарын 17-18-нд шилжих шөнө 2 цагийн үед Налайх дүүрэгт байрлах “Мустанг” баар зочид буудлын гадна талд өөрийн дотны найз Э-г өс хонзонгийн сэдэлтэйгээр 6 удаа буудаж онц хэрцгий аргаар  санаатай алсан гэмт хэрэг үйлдсэнийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  4-р шүүх дээрх хэргийг   өнгөрөгч  оны 7-р сарын 25-ны өдөр хянаж хэлэлцээд Мэндбаярыг  өс хонзонгоор онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан, галт зэвсэг хууль бусаар хадгалсан авч явсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож чанга дэглэмтэй хорих ангид  25 жилийн  хорих ял оногдуулсан байна. Тэгвэл  дээрх хэргийг мөн  2014 оны 12-р  сарын 3-ны өдөр    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны  эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар   Мэндбаярт холбогдох хэргийг хэлэлцэж анхан  болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Тэгвэл хохирогчийн аав өнөөдрийг хүртэл 3  шатны шүүхийн шийдвэрт гомдолтой явна.  

Хохирогчийн аав  Мөнхжаргал мэдээлэхдээ: Монгол улсын хууль шүүх цагдаагийн байгууллага  мөнгөний талд үйлчилж  ард түмнээс дээрэм хийж амьдардаг. Тодруулж хэлбэл зохион байгуулалттай гэмт хэргүүдийг цагдаа нар өөрсдөө үйлддэг. Хар тамхины  ноцтой хэргүүдэд  гар бие оролцдог гэдгийг  олон жилийн  баримттай мэднэ гэдгээ ярьж байна.

Тиймээс хүний эрхийг хамгаалах гэж биш зөрчиж,  мөнгөөр тохиролцож байгаа цагдаа хууль хяналтын байгууллагынхныг цэгцлэх хатуухан хууль эрх зүйн орчин Монголд хэрэгтэй буюу шинээр батлагдах эрүүгийн байцаан шийтгэх хууль, гэмт хэргийн тухай хуулиар энэ асуудлыг зохицуулах  цаг үеийн шаардлага бий болоод байгааг энэ үеэр мөн мэдээллээ.

 

 

tv9.mn

     

 

 

 


Холбоотой мэдээ