TV8

Responsive image

Газ эрсдэлтэй гэдгийг худалдаа эрхлэгч бүр ухамсарлах нь чухал

2015-07-09

Энэ жилийн улсын баяр наадмаар Төв цэнгэлдэхэд худалдаа эрхлэх иргэд  нийтээрээ газ ашиглахаар болсон. Тэгвэл Нийслэлийн онцгой байдлын газраас  газ эрсдэлтэй гэдгийг  худалдаа эрхлэгч бүр ухамсарлаж  баярын өдрүүдээр анхаарал болгоомжтой наадамлахыг  иргэн танд  сэрэмжлүүлж байна.

Наадмаар олгогдох  850 зөвшөөрлийн 80 хувь нь  хүнсний худалдаа,  20 хувь нь  бусад  худалдаа байх юм. Үүнээс 480 нь  хуушуур, шорлогийн  худалдаа байна. Асуудлын гол нь  худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд  цахилгаан өгөхгүй. Тодруулж хэлбэл тэд  нийтээрээ  газ ашиглахаар болсон. Худалдаа эрхлэгчдийн хувьд дийлэнх нь газыг анх удаа ашиглаж байгаа. Мэдлэг мэдээлэл   багатай  энэ үед газыг  буруу ашиглавал аюултай. Нийтээрээ том эрсдэлд  орж мэднэ гэдгийг нэн тэргүүнд ойлгох хэрэгтэйг  мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Өөр нэг асуудал бол энэ жил бороо хур багатай дийлэнх бүс нутаг хэт их хуурайшилтай байгаа үед  амралт  зугаалгаар явахдаа   татсан тамхи, асаасан галынхаа үнс нурмыг сайтар унтрааж гал түймрийн аюулаас  урьдчилан сэргийлэх  хэрэгтэй байна. Дээр нь  2015 он гарснаар 30 гаруй хүн усанд осолдож амь насаа алдсаны дийлэнх нь бага насны хүүхдүүд. Тиймээс  эцэг эхчүүдийг хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж дур зоргоор нь  голын ус болон тогтсон цүнхээл усанд оруулахгүй байхыг  сэрэмжлүүллээ.

Улсын баяр наадамтай  үргэлжлэн аймаг, сумын томоохон тэгш ой болох учраас иргэд хот хөдөөг зорьж наадамлахаар явах замдаа  томоохон голыг автомашинтайгаа гатлах түүнчлэн замаараа голын усанд орж сэрүүцэх амрах явдал нэмэгддэг нь  үертэй байгаа голд осолдож амь насаа эрсдэх эрсдэл ч бий юм.

tv9.mn


Холбоотой мэдээ