TV8

Responsive image

Зуун тавин зургаан цагдаагийн алба хаагчид цол олголоо

2015-07-09

Тулгар төр байгуулагдсаны  2224, Их Монгол улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр  наадмыг угтан   цагдаагийн албанд олон жил үр бүтээлтэй  ажилласан албан хаагч нарт  цагдаагийн цол олгох үйл ажиллагаа боллоо.

Ард иргэдийн амар тайван амьдрал аюулгүй байдлын төлөө  төрд тангараг өргөсөн  цаг үеэсээ эхлэн    олон жил үр бүтээлтэй  ажиллаж цагдаагийн албанд үнэнчээр зүтгэн,  эрхэлсэн ажилдаа  идэвх зүтгэл гаргаж яваа   төв орон нутгийн  цагдаагийн байгууллагын  нийт 156 алба хаагчийг цагдаагийн цолоор шагналаа. Үүнд 10 алба хаагч  офицерийн бүрэлдэхүүнд орж  цол мөрдсөө гардан авч байгаа юм.

Ийнхүү  Монгол цагдаагийн байгууллагын үе үеийн алба хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж   хуулиар хүлээсэн үүргээ  нэр төртэй биелүүлж  ажиллахаа  дахин тангараглаж байгаа нь энэ юм.

tv9.mn


Холбоотой мэдээ