TV8

Responsive image

Аймгийн начин цолтон 3, аймгийн харцага цолтон нэгээр нэмэгдлээ

2015-07-09

Сүхбаатар аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан анх удаа Уулбаян суманд боллоо. Хоёр зуун тавин зургаан бөх барилдаж,  шинээр аймгийн начин 3, аймгийн харцага цолтон 1 тус тус төрлөө. Харин Мөнххаан сумын уугуул, аймгийн заан М. Баасанбат түрүүлж, аймгийн арслан Б. Номиндалай үзүүрлэсэн байна.

Сүхбаатар аймгийн "Жавхлант" бөхийн дэвжээнийхэн бэлтгэл нь сайн байна.  Аймаг орон нутгийн бөхчүүд ч гэсэн гал болж Дарьгангад бэлтгэлээ хангасан. Аймгийн ИТХ-ын шийдвэрээр Уулбаян суманд аймгийн цол олгох барилдааныг анх удаа зохион байгуулсан. МУ-ын начин Анхбаяраар ахлуулсан 256 бөх зодоглосон. Энэ жилийн барилдаанаас  Баяндэлгэр, Мөнххаан, Эрдэнэцагаан сумаас тус тус начин, Уулбаян сумаас харцага цолтон шинээр төрж наадамчин олныг төдийгүй, нутгийнхныгаа баясгалаа.

Барилдаан өрсөлдөөн ихтэй, мөн шударга болсныг комиссынхон онцолж байна. Ийнхүү аймгийн цолтон 4-өөр нэмэгдлээ. Долоодугаар сарын 25, 26-нд аймгийн баяр наадам "Зүүн бүсийн хурд" наадамтай цуг болно. Энэ үеэр ямар нэгэн цол хэргэм олгохгүй, энгийн барилдаан болно, бүсийн наадам учир барилдаанд хориг хязгаар тавихгүй.

Барилдааны шөвгийн 4-т аймгийн арслан Номиндалай, аймгийн заан Баасанбат, аймгийн харцага Зоригтбаатар, шинээр харцага цолны болзол хангаад байсан сумын заан Бадамдорж нар тунан үлдсэн. Ингээд баяр наадмын үзүүр түрүүг Номиндалай, Баасанбат нар булаалдаж Баасанбат давж түрүүлсэн. Баасанбатын хувьд өмнө нь аймгийн арслан цолтой байсан бол ийнхүү МУ-ын баяр наадмын тухай хуулийг үндэслэн, Аймгийн засаг даргын 240-р тогтоолоор аймгийн арслан гэх эрхэм хүндтэй цолыг  авлаа.

Мөн өсвөрийн бөхийн барилдаанд Наран сумын залуу бөх Ганзориг түрүүлж, Асгат сумын залуу бөх Нэргүй үзүүрлэсэн юм.

tv9.mn

 


Холбоотой мэдээ