TV8

Responsive image

Зуслангийн замын ажил эд явагдаж байна

2015-07-09

Шарга морьтын уулзвараас эцэс хүртэлх 2,5 км замын ажил  маргааш дуусна

Энэ жил нийслэлийн хэмжээнд Шадивлан Шарга морьт 16,35 км замыг шинэчлэн засахаар болсон. Засварыг 4 компани хариуцан ажиллаж  байгаа юм. Зам засварын ажил эд өрнөж маргааш гэхэд Шарга морьтын уулзвараас Хандгайтын зам хүртэлх 6.75 км авто замын засварын ажил дуусахаар болжээ.

Энэ онд хийх зам засварын ажлын хамгийн өргөн хүрээтэй нь Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьтын зуслангийн гүүрийг дайрсан Хандгайт зуслан хүртэлх зам юм. Нийт 16.35 километр замыг таван багцын хүрээнд шууд гэрээгээр хийж гүйцэтгэх юм. Одоогоор Шарга морьтын төмөр бетон гүүрийн засварын ажлыг хариуцан ажиллахаар "Мотор сервис" ХХК тендерт шалгарсан юм. Зам засварын ажил эд өрнөж байна.

Албаны хүмүүсийн хэлж байгаагаар, энэ удаагийн бүтээн байгуулалтаар зуслангийн чиглэлийн гол зам буюу Шарга морьтын замыг гурван эгнээтэй болгох юм. Түүнчлэн нэг талд нь хоёр метрийн өргөнтэй дугуйн зам, 1.5 метр явган хүний зам, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөжээ. Харин Шарга морьтоос Хандгайт хүртэлх замын зорчих хэсэг долоон метрийн өргөнтэй болох юм.

Зуслангийн чиглэлийн засварын хугацаанд түр зам гаргаж байгаа юм. Түүнчлэн улсын баяр наадмаас өмнө зам засварын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж тээврийн хэрэгслүүдийг саадгүй нэвтрүүлэхээр ажиллаж байна. Шарга морьтын уулзвараас Хандгайтын зам хүртэлх 6.75 км авто замын засварын ажил маргааш дуусна. Мөн  Шарга морьтын уулзвараас Нямдоржийн гүүр хүртэлх 2.8 км авто замын хучилтыг хийж зорчих хэсгийг маргааш нээхээр боллоо. Мөн Улиастай-Гачуурт чиглэлийн 11км-ээс 6.0 км хоорондох нийт 5 км замыг асфальт болон бетон хучилтыг бүрэн хийж маргаашнаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхээр болж байгаа юм.

tv9.mn


Холбоотой мэдээ