TV8

Responsive image

“Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль” батлагдлаа

2015-07-10

Монгол улс 1990 оноос хойш дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэн төрийн бодлого байхгүй, хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй явж ирсэн. Тиймээс ч үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг импортын бараа эзэлдэг. Тэгвэл УИХ-ын чуулганаар “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийг баталлаа. Ингэснээр дотоодын үйлдвэрлэл эрчимтэй өсч, импортын барааг эрс бууруулж чадна гэж үзэж байна.

Монгол улсын дотоодын үйлдвэрлэлийн орлого дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 8 хувийг эзлэж байгаа нь үйлдвэрлэл маш тааруу хөгжсөн орны тоонд багтаж байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нэр төрөл бага, дээр нь төр, засаг дэмждэггүйн улмаас монгол улс үйлдвэрлэгч биш харин импортлогч орон болоод байсан юм. Тэгвэл УИХ-ын чуулганаар “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль” батлагдсанаар дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдэд давуу тал бий болж байна.

“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”-иар дотоодын үйлдвэрлэгчид арьс шир түүхий эдээ хоорондоо борлуулахдаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөг хэрнээ экспортод гаргахдаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөггүй байсан. Тэгвэл энэ удаад дотоодын үйлдвэрлэгчид хоорондоо борлуулалт хийхдээ НӨАТ төлөхгүй. Мөн банкны зээлийн хүүгийн тодорхой хувийг буцаан авдаг байхаар болж байна. Дээр нь үйлдвэрлэлийн шинэ техник технологи нэвтрүүлсэн үйлдэрлэгчдэд  “Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан”-гаас зардлын 75 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг нэг удаа улс олгож байхаар болж байан.  

tv9.mn


Холбоотой мэдээ