TV8

Responsive image

Нэмэгдсэн өртгийн албан татварын босго үнэ 50 сая төгрөг боллоо

2015-07-10

“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль”-иар аж ахуйн нэгжүүдээс авах татварын босгыг 50 сая төгрөгт хүргэж баталлаа. Мөн татварын асуудлыг бүхэлд нь цахимжуулснаар татвараас зайлсхийх тохиолдол гарахгүй гэж байна.

“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль” ирэх оны 1-р сарын 1-нээс хэрэгжихээр болж байна. Тус хууль шинэчлэн батлагдсанаар цоо шинэ буюу цахим хэлбэрт татварын бичиг баримтыг шилжүүлж байна. Үүнтэй уялдуулан Монгол улсын мөнгөн урсгал хяналтын системийг бий болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл бэлэн мөнгөөр арилжаа хийдэг байсныг болиулж байна гэсэн үг. Мөн хууль батлагдсанаар арилжаа хийж байгаа бүх мэдээлэл татварын газар, Сангийн яаманд төвлөрч, автоматаар бүх арилжаа бүртгэгдэж эхлэх юм.

Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын босго үнэ 10 сая төгрөг байсныг 50 сая төгрөг болгож, татварын хоёр хувийн буцаан олголт олгохоор болж байгаа юм.

tv9.mn


Холбоотой мэдээ