TV8

Responsive image

БНСУ-д албан ёсоор 25 000 монгол хүн ажиллаж байна

2015-07-10

Өнөөдрийн байдлаар БНСУ-тай  хоёр улсын хооронд хийсэн  гэрээний дагуу 25 000  монгол залуус хөдөлмөр  эрхлэж байна. Тэгвэл дотоодод үүссэн эдийн засгийн хямрал залуучуудыг эх орондоо бус хүний нутагт хараар ажиллахад хүргэж  эрэлт нэмэгджээ. Албан ёсны гэрээгээр нэг хэсэг нь  явж байгаа бол нөгөө хэсэг  нь 3 сарын  жуулчны визээр очиж харлах тохиолдол  газар авч байна.

 

Манай улс  ганцхан БНСУ руу албан ёсоор хөдөлмөрийн гэрээгээр ажилчин гаргадаг. 2004 онд хийсэн хоёр улсын хоорондох гэрээний дагуу өнөөдөр 25 000 хүн Солонгос улсад албан ёсны бүртгэлтэй ажиллаж байна.Үүнд хараар ажиллаж байгаа иргэдийн тоо багтаагүй. Нэгэн үед   БНСУ руу  нүүдэллэж байсан Монголчууд    улс оронд  үүссэн  ажилгүйдэл ядуурлаас   болж  БНСУ-д хараар ажиллах гэсэн залуусын эрэлт нэмэгджээ.Тодруулбал  Монгол залуус  3 жилийн гэрээгээр явдаг. Солонгос улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 1 сая 220 мянган вон гэж тооцвол  цалингийн доод хэмжээ нь Монгол мөнгөөр 2 сая гаруй төгрөгнөөс эхэлнэ. Дээр нь   БНСУ-ын воны монгол төгрөгтэй харьцах ханш өссөн учир  тус улс руу  хүн бүр явж ажиллахыг хүсэх нэг шалтгаан болж байна.

Өнөөдөр БНСУ-д хараар ажиллаж байгаа залуусын дундаж нас 19-39 насныхан байна. Өнгөрөгч 2014 онд 1320 хүн тус улс руу явсан бол 2015  онд энэ тоо хэд дахин нэмэгдэхийг  бүртгүүлэхийг хүссэн эрэлтээс харж болно.  Харин  дээрх тоо бол гэрээгээр явж байгаа ажилчдын тоо юм. Үүнээс гадна 3 сарын жуулчны   визээр  БНСУ-д  очсон  Монголчуудын тоо нэмэгдэж  ажлын байр  олдохгүй  хүндхэн байгаа асуудал бий  учир   явсан хүмүүсийн дийлэнх нь  хараар ажиллах сонголтыг хийдэг байна. Энэ мэт улс орны эдийн засгийн  хүндрэл Монгол залуусыг эх орондоо хөдөлмөрлөх  бус хүний нутагт хар ажил хийхэд хүргэж байгаа нь  улс орноо хөгжүүлнэ гэх том амлалтыг сонгуулиар өгөөд бусад үед мартсан өнөөгийн төрийн эрх баригчдын алдаатай бодлоготой холбоотой. Нөхцөл байдал хүнд байхад тэд өнөөдөр ч саарал ордонд зөвхөн улс төр хийж тэмцэлдэж байна. Улс оронд  ядуурал ажилгүйдэл хүрээгээ тэлээгүй бол гэр орон эх орноо орхиж бусдын  нутгийг зорих шалтгаан Монгол залууст  уг нь байхгүй

tv9.mn


Холбоотой мэдээ