TV8

Responsive image

“Чалько”-д нэг сая тонн нүүрс экспортолжээ

2015-07-10

“Чалько”-д төлөх ёстой 140 гаруй сая долларын үлдэгдэл өнөөдөр “Эрдэнэс-Тавантолгой” компанид дарамт учруулах болсон. Харин “Чалько” компаниас 350 сая долларыг урьдчилан авч, сонгуулийн лоббинд цацсан төрийн түшээд хөрөнгө оруулалтын гэрээнд найдан асуудлыг түр хойшлуулжээ.

Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний цаана улс төрийн томоохон эрх ашиг хөндөгдөж байгаа юм. Удирдлага нь тогтворгүй “Эрдэнэс-Таван толгой” компани улс төрийн шоунд өртөж, барьцаалагдсан. Энэбишээс эхлэлтэй удирдлагын халаа сэлгээ, мөн Батсуурь АТГ-т шалгагдаж,  өнөөдөр үүрэг гүйцэтгэгч ажлыг нь түр авсан. Үүнээс хойш  3-4 сарын хугацаанд  “Чалько”-гийн өрийг төлөх асуудал сөхөгдсөн ч өнөөдөр байдал хэвээрээ, нэг сая тонн нүүрс экспортолжээ.

Үндсэн төлбөрийг нь төлж чадахаа байсан төрийн бодлого хүүгээс хүү дамжсан амь аргацаасан сонголтод хүрсэн юм. М.Энхсайханы ахалсан хөрөнгө оруулалтын гэрээ бүтэлгүйтэж, “Эрдэнэс- Тавантолгой” өрөндөө хутгалдаж, нүүрсний үнэгүйдлийг газар авахуулсаар байна. “Чалько”-гийн урьдчилгаа төлбөрийг нийтээрээ хуваагаад идчихсэн учраас төрийн түшээдээс эхлээд иргэн та ч үүнд хамааралтай болсон. Өөрөөр хэлбэл, Монголчууд бид бүгдээрээ “Чалько”-д өртэй, хятадын зах зээлээс хараат нүүрсний ханшийн уналт төсвийн орлогын бүрдүүлэлтэд ч сөрөг нөлөөгөө үзүүлээд амжсан.

tv9.mn


Холбоотой мэдээ