TV8

Responsive image

Э.Эрдэнэбулган охины хагалгааны мөнгийг цуглуулах аян эхэллээ

2015-07-10

Э.Эрдэнэбулган охин 15 настайгаасаа багтраа өвчнөөр өвчилсөн байна. Улмаар “дексаметизин” тариаг хийлгэх болсноор гармоны өөрчлөлт илэрч эхэлжээ. Тиймээс Солонгос улсад яаралтай хагалгаанд орохгүй бол өдөр ирэх бүр амь насанд нь аюул учирч байгаа юм.

2005 оноос гуурсан хоолой өргөсгөдөг “дексаметизин” тариаг хийлгэж эхэлсэн байна. Гэвч долоон жилийн дараагаас биеийн байдал нь муудаж, тарианаас үүдэлтэйгээр гармоны өөрчлөлтөд орсон гэх онош гарчээ. Энэ тариаг анхандаа 14 хоногт нэг удаа хийлгэдэг байсан бол өдөрт 4-5 удаа тариулдаг болжээ. Эрдэнэбулган охин “дексаметизин” тарианаас амь нас хамааралтай болж, тариаг зогсоовол аминд шууд нөлөөлөх эрсдэлд хүрсэн юм. Өдөр ирэх бүр жин нэмж, 45 кг жинтэй байсан охин 105 кг-д хүрсэн байна. Улмаар бөөрний үрэвсэл, элэгний үйл ажиллагааны өөрчлөлт, цус өтгөрөлт илэрчээ.

Солонгос улсад 100 сая төгрөгийн хагалгаанд орвол, Э.Эрдэнэбулганы эдгэрэх найдвартай юм. Тиймээс охиныг аюулт өвчнөөс нь салгахын тулд аян өрнөж байна.

tv9.mn


Холбоотой мэдээ