TV8

Responsive image

Туулын усанд дөрвөн хүн амиа алдлаа

2015-07-16

Баяр наадмын өдрүүдэд Улаанбаатар хот орчмын Туул голд дөрвөн хүн осолдож амиа алдсан байна. Харин гурван хүнийг усанд живж байхад иргэд болон аврагчид амь насыг нь аварчээ.

Баяр наадмын өдрүүдэд Туул голын усанд осолдож амиа алдсан харамсалтай тохиолдлууд гарсан байна. Тодруулбал, Налайх дүүргийн 6-р хороо “Өнөр” амралтын газрын ойролцоо усанд 41 настай Н осолдож амиа алдсан бол ХУД-ийн 2-р хороо Яармагийн голд 25 настай эрэгтэй П осолдож нас баржээ. Харин усанд живж байсан иргэдийн амийг онцгой байдлын хэлтсийн албан хаагчид болон иргэд аварсан байна. Тухайлбал,  БЗД-ийн 20-р хороо Гачууртын голд 21 настай Б-г живж байхад иргэн Гантулга аварсан байна.

Баяр наадмын өдрүүдэд иргэд санамсар болгоомжгүй байдлаас болж усанд осолдох тохиолдол нэмэгджээ. Дээр нь гадаа халуун 30 хэмээс дээш байсан учраас голд сэрүүцэхээр ороод осолдсон тохиолдлууд орон нутагт олон байна. Тухайлбал нийт аймагт усны 44 тохиолдол гарч  бага насны 12 хүүхэд усанд осолдож амиа алджээ. Тиймээс цаашид нийт нутгаар бороо орох төлөвтэй байгаа тул иргэдийг голын усанд болгоомжтой орж, амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг анхаарууллаа.

tv9.mn


Холбоотой мэдээ