TV8

Responsive image

Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан түймэр унтраах нэмэлт хүчийг нийслэлээс явууллаа

2015-07-16

Сэлэнгэ аймгийн найман хэсэг гал түймэрт өртөөд байна. Хэдийгээр аймгийн онцгой байдлын газрын албан хаагчид гал түймэр унтраахад оролцож байгаа ч хүч хүрэлцэхгүй байна. Тиймээс Нийслэлийн онцгой байдлын газраас 44 албан хаагчийг нэмж Сэлэнгэ аймаг руу илгээжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт гарсан гал түймэр унтраагүй 10 гаруй хоног болж байна. Хэдийгээр Сэлэнгэ аймгийн онцгой байдлын хэлтсийн гал унтраах ангийн авран хамгаалагчид ой хээрийн түймэр унтраах ажилд идэвхтэй оролцож байгаа ч гал түймэр хүрээгээ тэлсээр байгаа юм. Тиймээс Нийслэлийн онцгой байдлын газраас гал түймэр унтраах 44 албан хаагчийн  нэмэлт хүчийг Сэлэнгэ аймаг руу  илгээлээ.

Өнөөдрийн байдлаар ой хээрийн түймэр дөрвөн аймгийн 35 суманд гарч байна. Сэлэнгэ аймагт л гэхэд найман хэсэгт гал түймэр гарч, түймрийн хэмжээ өдөр бүр нэмэгдэж байгаа учраас ийнхүү нийслэлээс нэмэлт хүч илгээж байна. Мөн  баяр наадмын өдрүүдэд Завхан Баянхайрханд 14 настай хүүхэд осгож нас барсан бол Архангай аймагт 22 настай залуу аянганд цохиулж нас барж, 4 настай хүүхэд аянганд түлэгдсэн харамсалтай хэрэг гарчээ. Мөн борооны улмаас Завхан аймагт 7500 бог мал хоргодож, Архангай аймагт 2000 гаруй бог мал хоргодсон байна.

tv9.mn


Холбоотой мэдээ