TV8

Responsive image

Үерийн аманд буусан айлууд эрсдэлтэй байдалд байна

2015-07-16

Борооны улиралд гэр хорооллын зарим айлууд эрсдэлтэй байдалд ордог. Тухайлбал, үерийн ам, өндөр хүчдэлийн ойролцоо буусан айлууд үерт автах, цахилгаанд цохиулах зэрэг эрсдэлтэй тулгардаг. Тиймээс үерийн аманд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг яаралтай хийх хэрэгтэй байна.

Нийслэлд 3000 орчим айл үерийн ам, гуу жалга, өндөр хүчдэлийн дор бууж, эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. Эдгээр айлууд дийлэнхдээ тог цахилгаангүй, газрын зөвшөөрөлгүй байдаг юм. Тиймээс зөвшөөрөлгүй газар буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлж байгаа ч айлууд газраа чөлөөллөхөд хойрго хандаж байна.

Үерийн ам, гуу жалганд буусан айлууд ихэвчлэн орон нутгаас хотод ирж суурьшиж байгаа. Гэвч газрын зөвшөөрөлгүй, дээр нь хориотой газар буусан эдгээр айлууд дахин нүүх газаргүй байдгаас болж үер усанд автах нь элбэг байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс хориотой газар зуншиж байгаа айлуудыг яаралтай албадан нүүлгэн шилжүүлэхээр албан бичиг хүргүүлээд байна.

tv9.mn


Холбоотой мэдээ