TV8

Responsive image

Хөдөөгийн зам хурдны зам биш

2015-07-16

Хотоос  гарч наадамлаж байгаа иргэд архийг хэтрүүлэн хэрэглэж  гэр бүл, найз нөхдийн хүрээнд агсам согтуу тавьж байгаагаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдол бүртгэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Мөн  автомашин онхолдож айлын гэр дээр унасан ноцтой осол гарсан учир  жолооч нарыг анхаарал болгоомжтой жолоо барихыг  санууллаа.

Улсын наадам дуусаж  нийслэлээс   хөдөөг зорих хөдөлгөөн нэмэгддэг. Тиймээс жолооч нарыг өөрийн  хайртай дотны хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг дааж яваа гэдгээ ямагт  санаж   холын замд  хурд хэтрүүлэн давхихгүй, архи уусан бол жолоо барихгүй байхыг  сануулж байна. Орон нутгийн зам хурдны биш  дээр бартаа саад, хар нүх ихтэй гэдгийг тооцоолон  хурдаа тохируулж явахыг энд дахин сануулъя.   

  tv9.mn


Холбоотой мэдээ