TV8

Responsive image

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2 тэрбум төгрөг засварын ажил хийгдэнэ

2015-07-16

Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүйгээс  эх орны хойч ирээдүй болсон хүүхдүүд 3-4 ээлжээр хичээллэж   эрдэм номын мөр хөөж байна. Тэгвэл энэ ачааллыг бүрэн арилгахын тулд  850  сургууль  шаардлагатай гэх тооцоо бий. Хэдийгээр улс орон мөнгөгүй,  хямралтай байгаа ч   2015 онд боловсролын салбарт   190 барилга   байгууламжийн төсөл хэрэгжихээр болжээ.

Нийслэлийн хувьд   энэ жил нийт 170 гаруй сургууль, цэцэрлэг буюу 44 сургууль, 35 цэцэрлэг, 87 бага сургуулийн барилга барих ажлын  жагсаалт гаргажээ. Нэг сургууль,  цэцэрлэгийг бүрэн барьж дуусахад  доод тал нь 1-2 жил шаардлагатай болдог учир жил дамнах асуудал гардаг. Гэхдээ 2015 онд  эхний ээлжинд  40   орчим сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтанд оруулна гэж хариуцсан байгууллага нь төлөвлөсөн байна. Харин улсын хэмжээнд    190  сургууль, цэцэрлэгийн төслийг   хэрэгжүүлэхээр 490 тэрбум төгрөг  төсөвлөөд байна.

Харин дунд сургууль,  сургуулийн өртөтгөл,   цэцэрлэг  барих төслийн  хүрээнд   төсөв мөнгөгүйн улмаас   царцчихсан  байсан  38, 73, 32, 14-р сургууль,  10, 18,  146-р цэцэрлэгийн барилгыг   буулгаж   концессийн  гэрээгээр барихаар төлөвлөөд байна гэж  Боловсролын яамнаас мэдээллээ.  Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр 10  гаруй сургууль, цэцэрлэгт 729 сая төгрөгийн засварын ажил хийгдэх бол  нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 22 сургууль, цэцэрлэгт 2 тэрбум төгрөгийн  засварын шинэчлэлтийн ажлыг тус тус хийхээр болсон байна. Дээр нь өнөөдрийн бодит ачаалал болох 3-4 ээлжээр хичээллэж байгааг хэвийн түвшинд хүргэж хүүхдүүд хүрэлцээтэй сургууль, цэцэрлэгт суралцдаг болоход  850 шинэ сургууль, цэцэрлэг хэрэгтэй гэх тооцоо ч байна.

tv9.mn


Холбоотой мэдээ