TV8

Responsive image

“Оюутан цагдаа” нар наадмаар тун ч завгүй ажиллажээ

2015-07-16

“Найрсаг Улаанбаатар”-ын зорилтын хүрээнд “Оюутан цагдаа” хөтөлбөрийг Улаанбаатар хотын цагдаагийн газар болон Монголын оюутны холбоо хамтран 2 дахь жилдээ хэрэгжүүлж эхлээд байгаа. Баяр наадмын хөл хөдөлгөөн эхэлсэн энэ өдрүүдэд “Оюутан цагдаа” нар тун ч завгүй ажиллацгаажээ.

Дэлхийн 30 гаруй оронд хэрэгждэг “Оюутан цагдаа” хөтөлбөрийг нийслэл хотдоо 2 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ жилийн хувьд 150 гаруй оюутан бүртгүүлж тэдгээрээс англи хэлний дунд түвшний мэдлэгтэй оюутнуудыг сонгож шалгаруулан 84 оюутны бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар гэрчилгээнүүдээ гардан авсан юм. “Оюутан цагдаа” хөтөлбөрийг иргэдийн зүгээс цаг үеэ олсон зөв зүйтэй арга хэмжээ гэдгийг хэлж байна. Оюутнууд гадны иргэдтэй харьцаж англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ цагт 3500-4000 төгрөгийн цалин авах юм.  Зуныхаа амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлж байгаадаа баяртай байгаагаа хөтөлбөрт хамрагдсан оюутнууд хэлж байлаа. Энэхүү хөтөлбөр өнгөрсөн онд хэрэгжиж эхэлснээр баяр наадмын үеийн гэмт хэргийн гаралт 65-70 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. 

tv9.mn


Холбоотой мэдээ