TV8

Responsive image

Нийслэлийн ус зайлуулах шугам хоолой хэтэрхий хуучирсан

2015-07-16

Энэ зун хур бороо элбэгтэй, өмнөх жилүүдийн дунджаас илүү хуртай байх  талаар албаныхан мэдээлж байгаа. Манай нийслэлийн тухайд, анхнаасаа хот төлөвлөлт буруу хийгдсэн учраас борооны улирал эхлэхээр л нийслэл усанд автдаг. Нэг сая хүн амтай байхаар төлөвлөж байгуулсан нийслэл өнөөдөр энэ тооноосоо хол давж ус зайлуулах шугам хоолой нь хүртэл хэтэрхий хуучирсан байгаа нь  үнэхээр их үерийн давтамж ирлээ гэхэд хангалтгүй гэсэн үнэлгээг авахаар байна.

Өнгөрсөн оноос хур тунадас олон жилийн дунджаас дээш орж усархаг жилүүдийн давтамж эхэлснийг Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэв. Энэ бол томоохон үерийн эхлэл. Учир нь гол усны томоохон хэмжээний гэгдэх үер 50-100 жилд давтагддагийг мэргэжлийн байгууллагаас иргэддээ анхааруулж байна. Өмнө нь 1966 онд аймшигт үер болж, хүн зон мал хуйтайгаа, байгалийн амьтад хүртэл хэдэн зуугаараа үерийн усанд амь үрэгдсэн гашуун түүх бий. Ер нь ийм хэмжээний үер болбол нийслэл хот маань хэр бэлтгэлтэй байна вэ? Үерийн аюулаас ганц аврагдах найдвар бол далан сувгийн ажил болон борооны ус зайлуулах байгууламж юм. Гэвч 1966 оны үерээс хойш баригдсан далан сувгийн байгууламж одоо хэр нь дорвитой нэмэгдээгүйг мэргэжилтнүүд хэлж байна.

Тухайн үед нийслэлийн хүн амын тоо одоогийнхоос гурав дахин бага. Хотын нягтрал гэдэг юм гадаадын улс орнуудад л байдаг байсан асуудал. Харин одоогоор хотод 57 цэгт 118.2 км урт далан сувгийн байгууламж байдаг байна. Борооны ус зайлуулах 46.4 км уртгай шугам тавигджээ. Энэ нь хот доторх нийт замын 54.2 хувь нь ус зайлуулах боломжтой. Харин үлдсэн хувийн урсац нь үер болж, зам дээр урсдаг гэсэн үг/ зургийг News.mn-ээс/.

tv9.mn

 


Холбоотой мэдээ