TV8

Responsive image

Амгалангийн дулааны станц намраас ашиглалтад орно

2015-07-16

2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад эрчим хүчний эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага байгаа юм. Тиймээс Амгалан дулааны станцын ажлыг дуусгаж, ДЦС-3-ын 250 мвт-ын өргөтгөл, Дархан,Эрдэнэт, Дорнодын станцуудын өргөтгөлийг эхлүүлээд байна.

 

Өнгөрөгч онд 5476,7 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч, 7075.5 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэсэн байна. Тиймээс 2015-2016 оны өвлийн бэлтгэл ажилд эрчим хүчний үйлдвэрлэлийг үүнээс нэмэгдүүлэх шаардлагатай. Өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад цахилгаан эрчим хүч 10 орчим хувиар нэмэгдсэн ч энэ нь өсөн нэмэгдэж байгаа хэрэглэгчдийн хэрэглээг хангаж чадахгүй байгаа юм. Тодруулбал, 2014 онд Оросоос 389,9 сая квт/ц, Хятадаас 999 сая квт/ц эрчим хүч импортоор авсан байна. Энэхүү импортыг хязгаарлаж, эрчим хүчний зөв хэрэглээг компаниудад хэвшүүлэхийн тулд эрчим хүчний хэмнэлтийн асуудлыг ярьж, хуулийн хэмжээнд хүрсэн юм.

Нийт эрчим хүчний хэрэглээний 76.5 хувийг ДЦС-ууд, 2.8 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, 20.1 хувийг импортын эрчим хүчээр хангажээ. Энэ жил эрчим хүчний салбарын 21 үйлдвэр 86.3 төгрөг үйлдвэрлэлд зарцуулахаар төлөвлөөд байна. Эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд ДЦС-3-ын 250 МВт-ын төслийг ажлыг эхлүүлэх, Дархан ДЦС-ын 35 МВт-ын өргөтгөл,  Эрдэнэт, Дорнодын  ДЦС-ын өргөтгөлийг эхлүүлсэн. Мөн өнгөрөгч онд ДЦС-3-ын хүчин чадлыг 50 МВт, ДЦС-4-ын хүчин чадлыг 123 МВт, Амгалан ДС-ыг барих, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн төвд ДС, дулааны шугам сүлжээ барих зэрэг ажлуудыг хийсэн юм.

tv9.mn


Холбоотой мэдээ