TV8

Responsive image

“Инфо” үндэсний мэдээллийн сүлжээ Увс аймгаас Баасанжав мэдээллэж байна

2015-07-16

Энэ сарын эхээр Увс аймгийн төлөөлөл 22 иргэн БНХАУ-ын баруун хэсэгт орших Карамай хотод танилцах аялал хийгээд ирлээ. Карамай хот нь 1960 оноос хойш байгуулагдсан залуухан хот бөгөөд урьд нь элсэн цөл, хүн амьтангүй зэлүүд газар байжээ. Харин газрын тос олдсоноос хойш өнөөдрийг хүртэл хөгжлийн үсрэнгүй шатанд хүрсэн  хамгийн баян хот болтлоо хөгжиж чадсан байна. Эдүгээ 500,000 хүн амтай, зам харилцаа хөгжсөн, иргэдийн амьдралын түвшин өндөр, жуулчдын очихыг хүсдэг газрын нэг болжээ.

Ажлын эхний өдөр Карамай хотын дарга Лиу Батао Увс аймгаас очсон “Увс петролеум” компаний Увс аймаг дахь төслийн зохицуулагч Бат-Амгалан, Байгаль орчны газрын дарга Ганболд болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзсан юм. Ийнхүү зэргэлдээ улсынхаа хотод айлчилж, газрын тосны үйлдвэрлэлтэй танилцлаа. Увс  аймгийн хувьд энэ жил Увс 1 талбай дээр 8 цооногийг өрөмдөхөөр төлөвлөж байгаа бөгөөд ажил 7-р сарын 30-наас эхлэх юм байна. Эдгээр 8 цооногийг өрөмдсөний дараа Увс аймгийн газрын тосны нөөцийг мэдэх боломжтой бөгөөд 10 сая тонн газрын тос гарах магадлалтай тохиолдолд боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөж байгаа юм.

Увс аймгаас очсон төлөөлөгчдийн хувьд газар дээр нь өрөмдлөгийн үйл ажиллагаатай танилцаж, газрын тосоо олборлон, боловсруулж  хэрхэн хөгжиж чадсаныг өөрийн нүдээр харсандаа сэтгэл их өндөр байлаа.

Увс аймгийн хувьд газрын тос гарах магадлал маш өндөр байгаа бөгөөд энэ жилийн хувьд Малчин сумын нутагт хайгуулын ажил явагдана. Увс аймаг газрын тосоо олборлож боловсруулснаар Увс аймгийн төдийгүй Монгол улсын  хөгжлийн зам нээгдэж  байгаа юм.

tv9.mn

 


Холбоотой мэдээ