TV8

Responsive image

Хиймэл зүлгэн дээр бөхчүүд халтирч байна

2015-07-16

Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилий ойн баяр наадмыг төв цэнгэлдэх хүрээлэн 1 тэрбум 200 саяар тавьсан шинэхэн зүлэгтэйгээр угтсан.

Ардын хувьсгалын 94 жилийн баяр наадмаар төв цэнгэлдэх хүрээлэнгийн эзэд 1 тэрбум 200 сая төгрөгийн үнэтэй  хиймэл зүлгийг Голландаас оруулж ирсэн. Нэг тэрбум 200 саяыг төрөөс гаргаагүй, хувьцаа эзэмшигчдийнхээ  мөнгөнөөс гаргаж, цэнгэлдэхийн өнгийг баяр наадмын өмнө зассан удирдлагууд хиймэл зүлгийг тойрсон олон асуудалд няцаалтыг тухай бүрт нь өгч байсан.Тэгвэл ард иргэдийн дунд бөхчүүд хиймэл зүлгэн дээр халтирч бэртэх вий, хөлбөмбөгийн талбайд монгол бөхчүүд барилдах нь монгол ёс зүйг үгүй хийх гэсэн арга заль гэж сошиал ертөнцөд шуугьж байсан.

Энэ жилийн баяр наадам бөхчүүдийн хувьд туршилтын наадам болно гэдгийг МҮБХ-ноос мэдэгдэж байсан.Тэгвэл туршилтанд ороод 2 хонож байгаа бөхчүүдийн зүгээс хиймэл зүлэгний талаар асуухад хэт халуун үед доороос төөнөөд барилдахад хүнд, мөн эвгүй гишгэвэл халтирч унаж байгааг мэдэгдсэн юм. Ямартаа ч туршилтыг амжилттай давсан бөхчүүд ирэх жилийн олон наадамд энэ хэвээрээ хөлбөмбөгийн талбайд барилдах уу? Эсвэл “Монгол наадам” цогцолборыг төрийн зүгээс шийдвэрлэж өгөх үү гэдэг дээр хариулт авахыг хүслээ.

tv9.mn


Холбоотой мэдээ