TV8

Responsive image

Монгол улсын тамирчид 24-р байранд жагсав

2015-07-16

“Маргаашийг гэрэлтүүлцгээе” уриатай Дэлхийн оюутны спортын “Универсиад” 28-р наадам БНСУ-ын Гванжу хотноо 7-р сарын 3-14-ний өдрүүдэд Олон улсын оюутны спортын холбоо, БНСУ-ын Засгийн газрын ивээл дор боллоо. Тус наадамд 5 тивийн 170 орны 12,500 тамирчид,төлөөлөгчид оролцлоо. 

Дэлхийн оюутан тамирчид спортын 18 төрөлд 11 өдрийн турш нийт 272 багц медалийн төлөө өрсөлдсөнөөс 65 орон  медаль хүртжээ. Тэмцээнийг зохион байгуулагч орны баг 47 алт, 32 мөнгө, 29 хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол ОХУ(34+29+49), БНХАУ (34+22+16), Япон (25+25+35), АНУ (20+15+18), Франц (13+9+8), Итали(11+14+17) улс II-VII байр эзэллээ. “Универсиад” наадамд Монгол улсыг төлөөлөн спортын 12 төрөлд 144 тамирчин, дасгалжуулагч, албаны 35 хүн оролцсоноос буудлага, жүдо бөхийн төрлүүдээс хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар  170 орны 12500 тамирчдаас 24-р байрт жагсав.

Сони:АЛТАН МЕДАЛЬ-ийг

  • Э.Даваахүү (Буудлагын эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар буу)
  • Д.Сумъяа (Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг)

МӨНГӨН МЕДАЛЬ:

  • Буудлага эрэгтэй баг. (10 метрийн хийн гар буу)

ХҮРЭЛ МЕДАЛЬ:

  • Буудлага эрэгтэй баг. (50 метрийн сонгомол гар буу)
  • М.Уранцэцэг (Жүдо бөх) тус тус хүртсэн юм

Азийн бусад орнуудаас Энэтхэг улс 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медальтайгаар 34-р байр, Индонези 1 мөнгө, 3 хүрэл 49-р байр, Хонгконг 1 мөнгө 50-р байр, Вьетнам хоёр хүрэл медаль хүртэж 58-р байрыг эзэлжээ. Харин Аргентин, Дани, Киргизстан улсын баг 1 хүрэл медаль авснаар жагсаалтын 62-64-р байрт жагсжээ.Энэ удаагийн "Универсиад" наадамд манай баг тамирчдын өндөр амжилт үзүүлдэг чөлөөт бөх, боксын төрлүүд багтаагүй юм. Тиймээс өмнөх 2013 онд ОХУ-ын Казаньд болсон байсан амжилтыг эвдэж чадсангүй. "Казань-2013" наадмаас чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага, самбо бөх, бүстэй барилдаан зэргээс нийт 3 алт, 6 мөнгө, 16 хүрэл медаль хүртэж байжээ. Одоогоор Монголын баг тамирчид "Универсиад" наадмаас 11 алт, 14 мөнгө, 23 хүрэл медалийг хүртээд байна.

tv9.mn

 

 


Холбоотой мэдээ