TV8

Responsive image

Жороо морины уралдаанд Ховд аймгийн Булган сумын жороо морь түрүүллээ

2015-07-16

Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын жороо морины уралдаан өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад харьцангуй олон морьдыг хамарч зохион байгуулагдлаа. Нийт газар газраас зорин ирсэн 36 морьдоос Ховд аймгийн Булган сумын жороо морь түрүүлж, уяасан эзэн, үзсэн наадамчин олныг баясгалаа.

Жил бүрийн наадмын хамгийн үзүүштэй нь жороо морины уралдаан байдаг. Уяачдын наадмын хүрээнд зохион байгуулагддаг жороо морины уралдаанд газар газрын 36 жороо морь бүртгүүлсэн нь өмнөх жилүүдийнхээс 8 жороо мориор нэмэгдсэн сайн талтай байна. Жороо морьдоос 1800 км цаанаас ирж оролцсон Ховд аймгийн Булган сумын жороо морь түрүүлж уяасан эзэн, унаач хүүхдээ баярлууллаа.

Харин жил бүр жороо морины уралдаанд түрүү магнайгаар тодорч байдаг Завхан аймгийн Яруу сумын жороо саарал энэ жил айргийн 4-т хурдаллаа. Жороо саарал морины тухайд улсын уран жороогийн аварга, төвийн бүсийн аварга,Завхан аймгийн Яруу сумын 90 жилийн жороо морины түрүү магнайгаар тус тус тодорч байсан юм.

Ийнхүү жороогоороо алдартай Ховд аймгийн Булган сумын жороо морь энэ жилийн баяр наадамд өнгө нэмсэн нь олон уяачид үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөлөө / зургийг Hiimori-оос /.

tv9.mn


Холбоотой мэдээ