TV8

Responsive image

Дайчид эхний хожилоо авлаа

2016-06-03

NBA-ийн финалд тунан үлдээд буй “Голден Стейт Уорриорс”, “Кливленд Кавальерс” багийн цувралын эхний тулаан боллоо. Тоглолтын эхнээс “Дайчид” бага зэргийн тэргүүллийг олж авав. Гуравдугаар үед “Кавальерс” тооны зөрүүг арилгаж чадсан ч энэ үеийн төгсгөлийг тун муу хийсэн юм. Улмаар дөрөвдүгээр үеийн эхэнд “Уорриорс” тэргүүллээ 20 оноо болгов. Ийнхүү тоглолт эрт шийдэгдэж “Уорриорс” өрсөлдөгчөө 104:89-өөр буулган авлаа. Эхний тоглолтод “Кавальерс”-ийн хамгаалалт тун муу ажилласан. Мөн сэлгээний тоглогчид нь хангалтгүй байлаа. Цувралын дараагийн тоглолт ирэх даваа гаригт болно.


Холбоотой мэдээ