TV8

Responsive image

Хятад улс цэргийн зардлаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна

2019-07-26

БНХАУ-ын цэргийн зардал улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд хурдацтай өсөх болно гэж БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалах тухай цагаан баримт бичигт дурджээ. “Олон улсын үүргээ биелүүлэхийн тулд Хятадын цэргийн зардал ба үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хангах шаардлага хоёрын хооронд маш том ялгаа байсаар байна” гэж РИА Новости агентлаг иү татан мэдээлэв. Өмнө нь БНХАУ-ын армид хоёр сая цэрэг бүртгүүлсэн гэж мэдээлсэн бөгөөд 2019 оны байдлаар Хятад улсын армидаа зарцуулах зардал 177.6 тэрбум доллар болж өсөхөөр болжээ. Үүний зэрэгцээ хятадын эрх баригчид цэргийн зардлыг “ил тод, оновчтой” байлгах хэрэгтэй гэж цохон тэмдэглэжээ. Мөн тэд дэлхийн стратегийн тогтвортой байдал, бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж болзошгүй АНУ-ын цэргийн бодлогын талаар санаа зовниж байгаагаа илэрхийлэв.


Холбоотой мэдээ