TV8

Responsive image

“Араатны хаан арслан”

2019-07-29

Хүн бүр л бяцхан Симбагийн түүхийг шимтэн үзэж байсан байх. Анх 1994 онд эхний анги нь гарч байсан “Араатны хаан арслан” хэмээх хүүхэлдэйн кино энэ жил бүрэн хэмжээний уран сайхны кино болон үзэгчдэд хүрч байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт Монголд нээлтээ хийсэн уг кино 260 сая ам.доллараар бүтсэн бол нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо зардлаасаа хоёр дахин орлого олжээ. Кино шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан уг бүтээлийн үйл явдал хүүхэлдэйн киноныхоо зохиолын дагуу өрнөнө.
Дүр дүрслэлийн хувьд бодит байгаль, ан амьтны дүрслэлийг ашиглан бүтээсэн нь кино сонирхогчдын хувьд гайхалтай мэдрэмж төрүүлэх нь гарцаагүй. Найруулагчийн тухайд киног хэрхэн сонирхолтой болгох тал дээр сайн ажилласан байна. Найруулга эхний хувилбартайгаа уялдаж байгаа хэдий ч хэт нуршсан хэсгүүдээс зайлсхийж үзэгчдийг огт уйдаахааргүй болжээ. Киноны хөгжим нь хэсэг бүртэйгээ зохицсон бидний чихэнд хоногшсон аялгуунууд хэвээр. Бүх насныхан үзэхэд тохиромжтой. Хоёр цаг орчим үргэлжлэх кино эхнээсээ дуустал таныг уйдаахгүй гэдэгт найдаж байна.

Эх сурвалж: www.polit.mn


Холбоотой мэдээ