TV8

Responsive image

Манай дэлхийн хамгийн өндөр настны төрсөн өдөр боллоо

2015-03-05 Манай дэлхийн хамгийн өндөр настны төрсөн өдөр боллоо. Өдгөө 117 дахь төрсөн өдрөө тэмдэглэж байгаа Японы иргэн Мисао Окавагийн төрсөн өдөр өнөөдөр болж байна. Дэлхийн хамгийн өндөр настан эмэгтэйд Японы эзэн хаан хүндэтгэл үзүүлж, тусгай бэлэг өгөх талаар Японы хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Дэлхийн хамгийн өндөр настай хүн Японд энх тунх амьдарч байна. Зуун арван долоон настай Мисао Окава 1898 оны 3-р сарын 5-ны өдөр төрсөн бөгөөд өчигдөр үр хүүхдүүдийнхээ хамтаар төрсөн өдрөө тэмдэглэсэн байна. Осака хотод гэртээ асруулан амьдарч буй тэрээр “117 жил гэдэг надад тийм урт хугацаа шиг санагдахгүй байна” хэмээн ярьжээ. Түүний биеийн байдал сайн байгаа ч сүүлийн саруудад хөдөлгөөн нь илүү удааширснаас гадна сонсох нь муу болсон аж. Гэсэн ч тэрээр сайн иддэг хэвээрээ байгаа гэлээ. Кимоно урлагч мэргэжилтэй Окава 1919 онд Юукио нөхөртэйгөө гэрлэсэн бөгөөд нөхөр нь 1931 онд таалал төгссөн байна. Богино хугацаанд хамтдаа амьдарсан тэд хоёр охин, нэг хүү төрүүлжээ. Харин одоо арван ач, гуч, зээнцрийнхээ хамт амьдарч буй Окава 2013 онд Дэлхийн хамгийн өндөр настай хүнээр бүртгэгдэж Гиннессийн номонд бичигдсэн юм. Ямартай ч манай дэлхийн хамгийн өндөр настны төрсөн өдөр боллоо. tv9.mn

Холбоотой мэдээ