TV8

Responsive image

ЕБС-ийн сурагч Төрийн банкийг дээрэмдэхээр завджээ

2015-04-03

Өчигдөр буюу энэ сарын 1-нд  Дорноговь аймгийн Төрийн банкийг дээрэмдэхээр завдсан хэрэг  гарчээ. Банкийг дээрэмдэхээр завдсан этгээд насанд хүрээгүй буюу ЕБС-ийн сурагч байсан байна.

Өчигдөр өглөө  Дорноговь аймгийн Төрийн банкийг дээрэмдэхийг завдсан хэрэг гарчээ. Тэрээр өглөөний  06 цаг 05 минутын орчим Төмөр замын 3-р баг, Барилга орон сууцны конторын байранд байрладаг “Төрийн банк”-нд гадны этгээд нэвтрэн оржээ. Гэмт хэргийг үйлдсэн этгээд  ЕБС-ийн сурагч, иргэн Б байсан бөгөөд  мөнгийг дээрэмдэж амжаагүй, нэвтэрч ороод зугтсан байгаа юм.

Түүний унаж явсан мотоцикль болон эд зүйлийг хураан аваад байна. Энэ мэтчилэн насанд хүрээгүй иргэд гэмт хэрэгт холбогдох тохиолдол их болсон.  Харин энэ нь ажилгүйдлээс үүдэлтэй ядуурал, архидалт гол шалтгаан. Энэ бүхний цаана гэр бүлийн уур амьсгал хөрч, хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг. Өнөөдөр гэмт хэрэг үйлдэж байгаа хүүхдүүдийн 90 орчим хувийнх нь гэр бүл ямар нэг асуудалтай байдаг.
Ихэнх тохиолдолд хүүхэд гэмт хэрэг үйлдэхдээ эцсийн хор уршгийг ухамсарладаггүй. Түүнчлэн амьдрал хэцүү, аав, ээж нь ажилгүй, архидан согтуурдаг айлын хүүхэд гэмт хэрэгт өртөх эрсдэл өндөр. Ер нь гэр бүлийн хайр халамж дутуугаас хүүхэд гэмт хэрэгт холбогддог гэж хэлж болно.

tv9.mn

 


Холбоотой мэдээ